Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Б.Мягмар: Эмч нарын цалин бага, орон тооны хомсдлоос ажлын ачаалал ихэссэн нь АЖЛЫН ЧАНАРТ сөргөөр нөлөөлж байна

Тус хуралд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар, тус холбооны дэд дарга Ч.Нарантуяа, УНТЭ-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, их эмч Д.Цэцгээ, Улсын II төв эмнэлгийн дарга төв эмнэлгийн үйлдвэрчний хорооны дарга, их эмч Б.Энхсайхан, Улсын III төв эмнэлгийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, их эмч С.Туяа, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, их эмч Г.Наранжаргал болон үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд, эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөл оролцсон юм.

Arslan.mn

"Эмч, эмнэлгийн ажилчдын хөдөлмөрийг төр засаг үнэлж, ажлын ачаалалд тохирсон цалин хөлсийг олгож чадахгүй байна "

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар “Монгол улсын гурван сая хүн амд 3244 эрүүл мэндийн байгууллага, 47429 ажилтан, үүнээс 9562 их эмч, 11357 сувилагч, 7422 эмнэлгийн мэргэжилтэн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Эдгээр ажилтнуудын олонхийг эмэгтэйчүүд эзэлж байгаа. Өнөөдрийн байдлаар их эмч нар сардаа 558559-634912, сувилагч нар 405200-471814 төгрөгийн цалинг авч байна. Энэ цалин сүүлийн 2014 оноос хойш огт нэмэгдээгүй байна. Тиймээс эмч, эмнэлгийн ажилтны цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхэд шаардагдах төсвийг 2018 оны төсөвт тусгаж шийдвэрлэх тухай шаардлагыг УИХ, Засгийн газар, ХНХЯ, Сангийн яам, ЭМЯ-нд эрүүл мэндийн салбарт ажиллаж буй 20000 хүний гарын үсгийн хамт өнөөдрөөс таван хоногийн хугацаатай хүргүүлж байна. Энэхүү шаардлага шийдэгдээгүй тохиолдолд хөдөлгөөн өрнүүлж, ажил хаялт зарлана ” хэмээлээ.

Arslan.mn

Бүх шатны эмнэлгүүдэд 10-55 хувь хүртэл орон тооны дутагдалтай  эмч, сувилагч 2-3 хүний ажлыг хийж байна

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Г.Наранжаргал "Эмч, эмнэлгийн ажилчид бол өндөр хариуцлага, нарийн ур чадвар шаардсан хөдөлмөр байдаг. Өнөөгийн эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшил бол эмч, мэргэжилтнүүдийн хичээл зүтгэлийн үр дүн юм. Бидний ажлыг төр засаг үнэлж, ажлын ачаалалд тохирсон цалин хөлсийг олгож чадахгүй байгаа нь харамсалтай байна. Тиймээс эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлсэн бодьтой арга хэмжээ авч өгөхийг шаардаж байна" гэлээ.

Arslan.mn

Өнөөдөр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хувьд бүх шатны эмнэлгүүдэд 10-55 хувь хүртэл орон тооны дутагдалтай буюу 1 эмч, сувилагч 2-3 хүний ажлыг хийж байна. Мөн эмч, эмнэлгийн ажилтнууд цалин орон тооны хомсдлоос үүдэн эмч нарын ажлын ачаалал ихсэж, ажлын чанарт нөлөөлж байгааг энэ үеэр эмч нар хэлж байлаа.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

0 Сэтгэгдэл
za zzzz yug ni yugaara nemehiin shal balain yu hiisendee mungu neheed baidgin ter uls turiin aluurchdaasaa av za
Хамгийн их уншсан