Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
НИТХ-ын даргад шинэ хүний нэр дуулдаж эхэллээ

Өмнөх долоо хоногт НИТХ-ын хуралдаан Ц.Сандуйг ажлаас нь чөлөөлж,  дараагийн даргаа тодруулахаар хуралдсан ч сонгож чадаагүй. Ингээд хурал тав хоногийн завсарлага аваад буй. Одоо энэ сарын 29-нд буюу нөгөөдөр дахин хуралдах учиртай. 

Өмнөх хуралдаанд Д.Баярсайхан,  С.Амарсайхан нар нэр дэвшин өрсөлдсөн ч   санал тэнцэж, хэн нь ч олонхи болж чадсангүй. Үүнээс гадна АН-ын төлөөлөгчид саналын хуудсыг цагаанаар өгсөн нь  тухайн хоёр нэр дэвшигчийн хэн нь ч тэдний сонголтод таалагдаагүй гэсэн үг.

Ингэхээр Иргэдийнхээ төлөөлөгчдийн олонхи саналыг авч чадалгүй бүдэрсэн хоёр өрсөлдөгчөө дахин уралдуулах уу, аль эсвэл олонхийн дэмжлэг авах шинэ хүнийг нэр дэвшүүлэх үү гэсэн хоёр сонголт байгаа юм. Иргэдийн төлөөлөгчдөөсөө хангалтттай итгэл хүлээж чадаагүй хоёр нэр дэвшигчийг дахин өрсөлдүүлбэл МАН-ын хувьд бас л нэг хэл амны бай, базаахгүй дүр төрхөө дахин харуулах болчихоод байгаа юм. Энэ талаар олон нийтийн сүлжээгээр хангалттай ярьж бичиж байгаа болохоор илүүг нуршаад яахав.

Харин энэ хугацаанд Иргэдийн төлөөлөгч хэсэг нөхөд шинэ нэр гаргаж, түүнийг тойрон санаа оноогоо хуваалцаж байгаа гэх мэдээлэл байна. Тэдний хувьд НИТХ-д Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Б.Отгонсүх гэх залууг НИТХ-ын даргад  шинээр нэр дэвшүүлэх нь хамгийн боломжтой хувилбар гэж тооцож байгаа гэнэ. Дуулдаж буйгаар энэ залуу НИТХ-ын аль нэг фракцид харъяалагддаггүй, бие даасан нэгэн аж.

Ямартай ч энэ нэр дээрээс биш доороос гарсан санал учраас НИТХ-ын хуралдаан дээр дэмжигдэх  магадлал өндөр гэлцэж байна.
0 Сэтгэгдэл
фракцгүй хүн л зүгээр дээ
luiwarchin amarsaihan ter awgai hoyoroos hamaagui deer huwild=bar bn
Хамгийн их уншсан