Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Мэдээлэл технологийн анхдугаар чуулган амжилттай зохион байгуулагдлаа
“Softline Day-2017” Олон улсын мэдээлэл технологийн анхдугаар чуулга, уулзалт 10-р сарын 10-ны өдөр Corporate Convention Centre-д амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус чуулганыг олон улсын мэдээлэл технологийн шийдэл, үйлчилгээ үзүүлэгч“Softline” компанийн монгол дахь төлөөлөгчийн газар болох “Softline Asia” компанийн 10 жилийн ойн хүрээнд зохион явуулсан юм.

Чуулганаар гадаадын экспертүүдийн лекц, семинарыг шууд орчуулгатайгаар зочдод хүргэж, демо-нээлттэй үзэсгэлэнг дэлгэн танилцуулжээ. Мөн Oracle, Microsoft, Kaspersky Lab, Positive Technologies, Ivanti, Indeed, Huawei, Commvault, Bolorsoft зэрэг гадаад дотоодын томоохон үйлдвэрлэгчид уригдан оролцсоноороо онцлогтой.

Төлөөлөгчид олон улсын мэдээлэл технологийн хөгжлийн чиг хандлага, Үүлэн технологийн шилжилт, Программ хангамжийн удирдлага, Кибер аюулгүй байдлын шилдэг туршлагууд, Дэд бүтэц, платформын үйлчилгээ, Мэдээллийн аюулгүй байдал зэрэг чухал сэдвүүдийн олон улсад хэрэгжсэн туршлагаас хуваалцаж Монголын байгууллагуудад хэрхэн хэрэгжих боломжтой талаар туршлага солилцсон ажээ.

Мэдээлэл технологийн салбарын хөгжилд бодит нэмэр оруулах “Softline Day” олон улсын чуулган цаашид жил бүр уламжлал болон зохиогдохыг дуулгасан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан