Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
АГААР ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ТЕХНИК, ТЕХНОЛОГИ МЭДЭЭЛЛИЙН ТӨВТЭЙ БОЛНО

Дулаан алдагдал болон  агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлийг танилцуулах, иргэдийг цахилгаан халаалтын хэрэглээнд шилжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэдээлээр хангах зорилгоор “Агаар орчны бохирдлыг бууруулах  техник, технологи мэдээллийн төв” “Барилга  Мегастор”  худалдааны төвд 10 дугаар сарын 20-ны  өдрөөс  эхлэн үйл ажиллагаагаа эхлэх гэж байна.

Уг төвд гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цахилгааны тарифыг тэглэсэнтэй холбогдуулан дулаан алдагдал болон  агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлийг танилцуулах, цахилгаан халаалт, цахилгаан халаагуур,   шалны халаалт, дулаалга болон сайжруулсан түлш, сэргээгдэх эрчим хүч, агаар цэвэршүүлэгч, бохирдол бууруулах бүтээгдэхүүн үйлчилгээ тоног төхөөрөмжийг зохион бүтээсэн, худалдан борлуулах үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн бүтээгдэхүүн, технологийг  танилцуулна. Иргэд хэрэглэгчид та бүхэнд мэдээлэлийг нэг газраас авах харьцуулах боломж олгож байгаа тул та бүхэн өргөнөөр оролцоно уу.

 

Байгаль орчин аялал жуулчлалын яам,  Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан