Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гашуунсухайт боомтын авто тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо Наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчийг ирэх оны хоёрдугаар сард багтаан сонгон шалгаруулна “Эрдэнэс Оюутолгой“-н гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн хугацаагаар баривчилжээ Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо Нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд зассан сүлд модны гэрлийг өнөөдөр 19:00 цагт зэрэг асаана “Мах Импэкс” ХК орон даяар урамшуулалт хөтөлбөр зарлалаа Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална
Хамгийн азгүй 6 хүн
Тэд нэг талаар маш хүнд нөхцөлөөс амьд үлдэж чадсан  учраас азтай хүмүүс. Гэвч хүний амьдралд арай л ахадсан олон удаа элдэв осол, аймшигт явдлын гэрч болсноос нь үзвэл энэ орчлон дээрх хамгийн азгүй хүмүүс гэж онцлохоос өөр аргагүй.



Америк эр Жон Уэйд Аган анх 2011 онд сэтгүүлчдийн нүдэнд өртсөн гэнэ. Түүнийг хамгийн азгүй хүнээр онцолсон байна. Тэрээр 2011 онд Флорида дахь өөрийнхөө гэрт утсаар ярьж байгаад анх аянганд цохиулж, эмнэлгийн тусламж авахад хүрсэн нь сэтгүүлчдийн чихэнд хүрснээр азгүй түүхүүдийг сөхсөн байдаг. Өмнө нь Жон таксины жолооч хийж байхдаа дээрэмдүүлж, машиныхаа багажинд түгжүүлж хэдэн цаг болсон  гэнэ. Дээрэмдүүлэхээсээ хоёр жилийн өмнө хутгалуулж, гэдсэндээ гүн шархдаж хагалгаанд орсон бол 2009 онд гэнэт түүн рүү хоёр могой дайрч хазсан аж.



Хоёрт япон эрийг азгүй хүнээр нэрлэсэн байна. Цүтомү Ямагүчи 1945 оны наймдугаар сарын 6-нд Хирошима хотод ажлаар ирээд трамбайнаас дөнгөж буутал түүнээс ердөө 3 км-ын цаана цөмийн бөмбөг дэлбэрсэн байна. Хоргодох байранд тэр шөнөө хоноод өглөө нь Нагасаки дахь гэр рүүгээ Цүтомү  явжээ. Харамсалтай нь ердөө хэдхэн өдрийн дараа америкчууд түүний төрөлх хотод “Бүдүүн” нэртэй хоёр дахь цөмийн бөмбөгөө хаясан байдаг. Мөн л амьдарч байсан газраас 3 км хүрэхгүй газарт цөмийн бөмбөг дэлбэрсэн ч энэ удаад тэрээр хохирол амсаагүй гэж ярьдаг аж.


 
Азгүй хүн №3-аар усан онгоцны сувилагч Жессоп тодорчээ.  1911 онд тэрээр “Олимпик” онгоцон дээр ажиллаж байхад нь онгоц нь Уайт арал орчим Хоук нэртэй хуягт онгоцтой мөргөлдөж осолдоход зорчигчдын дийлэнхийг аварч, нүүлгэн шилжүүлж, Жессоп ч эсэн мэнд гарч чаджээ. Жилийн дараа түүний ажиллаж байсан “Титаник” онгоц осолдож, азаар мэнд гарчээ. Дэлхийн нэгдүгээр дайны үеэр тэрээр хөвөгч “Британник” эмнэлэгт ажиллаж байгаад Кеа арал орчим бөмбөгдөлтөнд өртөн осолдоход живж буй онгоцноос мэнд гарч чадсан байдаг.



Дөрөвт, Бетси, Хуан, Джордж, Катрина, Исаак нэртэй таван ч хар салхинд өртсөн Мелани Мартинезийг азгүй нэгэн гэж онцолсон байна.



Тавдугаарт, могойд хазуулж, аянганд цохиулж, аварга загасны шүдэнд өртсөн Флоридагийн иргэн азгүй нэгнээр нэрлэгджээ.


 
Харин зургаад 16 ослоос амьд үлдсэн британи эр Жон Лайныг онцолсон байна. Хүүхэд байхдаа тэрээр тэрэгнээсээ унаж, автомашины осолд орсон бол өсвөр насандаа модноос унаж гараа хугалаад эмнэлэг рүү үзүүлэхээр сууж явсан машин нь  осолдсоны улмаас хугарсан гараа ахин өөр хэсгээр нь хугалсан гэнэ. Сэтгүүлчид түүнийг амьдралынхаа туршиж, 16 удаа үхлийн өмнө очсон гэж үзжээ. Тэрээр уурхайн нурангид дарагдаж, аянганд цохиулж, гурван ч удаа автын осолд орсон гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан