Гашуунсухайт боомтын авто тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ
Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
Наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчийг ирэх оны хоёрдугаар сард багтаан сонгон шалгаруулна
“Эрдэнэс Оюутолгой“-н гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн хугацаагаар баривчилжээ
Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
Нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд зассан сүлд модны гэрлийг өнөөдөр 19:00 цагт зэрэг асаана
“Мах Импэкс” ХК орон даяар урамшуулалт хөтөлбөр зарлалаа
Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална
“Сахалтай Мона Лиза” 743 мянган еврогийн үнэд хүрэв
Парист болсон “Sotheby"s “-ийн дуудлага худалдаагаар “сахалтай Мона Лиза” зургийг 743 мянган еврогоор борлуулсан байна. Энэ бол зураач Марсель Дюшаны хуулбар бүтээлүүдийн нэг. Дюшан 1964 онд Леонардо да Винчигийн хамгийн алдарт зургийг хуулбарлан зурахдаа Мона Лизагийн нууцлаг инээмсэглэлийг жижиг сахлаар далдалж үзжээ.
Уран зураг сонирхдог, хайрладаг олон хүн үүнийг танхай балмад үйлдэл хэмээн үзэж байсан ч Дюшан өөрийнхөө энэхүү хуулбар бүтээлийг L.H.O.O.Q. хэмээн нэрлэжээ. Дуудлага худалдааныхан энэхүү бүтээлийг 400-600 мянган еврогоор үнэлсэн гэнэ.
“Sotheby"s”-д мэдээлснээр энэхүү зургийг хамгийн сүүлд уран зураг цуглуулагч Артур Брандт өөрийн цуглуулгад хадгалж байжээ. Дюшан сахалтай Мона Лизагийн 38 хуулбар зураг зурсан гэдэг. Дюшаны 100 гаруй бүтээлийг дуудлага худалдаагаар борлуулж, нийт 4,6 сая ам.долларын үнэд хүрсэн гэсэн тооцоо байдаг аж.

0 Сэтгэгдэл