Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Сураггүй болсон 17 хүний 5 нь эмэгтэй


Завхан аймгийн Отгонтэнгэр ууланд 21-ний өглөө авиралт хийхээр явсан 27 хүнээс 17 нь ор сураггүй болоод байгаа тухай Онцгой байдлын ерөнхий газраас өчигдөр мэдээлж, яаралтай аврах ажиллагааг эхлүүлсэн билээ.

Өнөө өглөө 06.05 цагт эрлийн ажиллагааг эхлүүлсэн байна.

Уулын спорт сонирхогч клубуудын гишүүн 27 хүн энэ сарын 20-нд гурван пургоноор Завхан аймгийн Отгон суманд Отгонтэнгэр ууланд авиралт хийхээр очсон байна.

Тэдний 20 нь эрэгтэй, 7 нь эмэгтэй байснаас одоогоор 2 эмэгтэй, 8 эрэгтэй эсэн мэнд бууж иржээ.

2015 онд БОАЖ-ын сайдын тушаалаар Отгонтэнгэр ууланд авиралт хийхийг хоёр жилийн хугацаатай хоригложээ.Хэдийгээр Отгонтэнгэрийн өвөр хэсгийн байгаль хамгаалагч Ш.Батмэндийн зүгээс Отгонтэнгэр ууланд авирахаар очсон хүмүүст энэ тухай анхааруулж, эхний өдөр саатуулж хонуулсан ч 21-ний өглөө 27 хүн ямар ч зөвшөөрөлгүй уул руу гарсан тухай мэдээлэл өгчээ.
 
Уулчид гурван бүлэг болж, олсоор бие биеэ бэхлэн буух явцад цасан нуранги үүсч, эхэнд явж байсан хоёр бүлэг нь сураггүй алга болжээ. Уулнаас эсэн мэнд буусан сүүлийн бүлэг хүмүүс 21-22нд шилжих шөнө ууландаа хоноод Онцгой байдалд 22-ны 14,40 цагт энэ тухай мэдээлжээ.

21-ний өглөө 07,цагаас эхлэн авиралт хийсэн уулчид 16,40 цагийн үед буцаж буусан байна.Гэвч цасан нуранги үүсч, эхний бүлгүүд нь сураггүй алга болсон тухай тэд Онцгой байдлынханд хэлжээ.
Онцгой байдлын газраас өнөө өглөө 06,05 цагаас аврах багийнхан авиралт хийсэн ч одоогоор тодорхой мэдээлэл байхгүй учраас цаашид нэмж нисдэг тэрэг хөөргөх, шүхэрчин уулчдыг дайчлах шаардлагатай гэж үзээд байгаа юм.

Отгон суманд Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын 5 эмч, Шүүх шинжилгээний байгууллагын эмч нар ажиллаж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан