Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Гэр хорооллын утааг 80 хувь бууруулахад эрүүл мэндийн зардлыг 66 сая доллараар хэмнэнэ



Өвлийн улиралд ургийн гаж хөгжил, зулбалт 3.6 дахин ихэсч, агаарын бохирдолтод илүү өртсөн эхээс төрсөн ургийн хэмжээ 80 граммаар бага байдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулган”-д хэлсэн үгэндээ тодотгов.

Сүүлийн жилүүдэд нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчлөл орж байгааг салбарын сайд тоон мэдээллээр чуулганд оролцогчдод анхаарууллаа. Тодруулбал, Улаанбаатар хотод 19 хүртлэх насны эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 90 гаруй хувь нь амьсгалын тогтолцооны эмгэгтэй байна. Тухайлбал, эмнэлэгт хэвтсэн хүүхдийн 42.4 хувь нь хатгалгаа өвчнөөр, амьсгалын тогтолцооны бусад эмгэгээр 50 гаруй хувь нь эмчлүүлжээ. Жилдээ 5 хүртлэх насны 2000 гаруй хүүхэд эндэж байгаагийн 14.5 хувь нь амьсгалын тогтолцооны өвчний улмаас эндсэн гэх “аймшигт” мэдээлэл ч бий тухай Д.Сарангэрэл сайдын илтгэлд дурьдагдсан юм. Мөн 2016 оны дүнгээр 0-5 насны хүүхдийн 50 гаруй хувийг амьсгалын тогтолцооны өвчин эзэлж байна. Судалгаагаар уушигны хатгалгаа өвчний улмаас эмнэлэгт хэвтсэн хүүхдүүдийн 80 хувь нь өвлийн улиралд хэвтсэн бөгөөд үүнээс 53 хувь нь агаарын бохирдолтой холбоотой. Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхдүүдийн 60 гаруй хувь нь гэр хорооллын хүүхдүүд байгаа юм.

Мэдээж агаарын бохирдол ганц Монголд тохиолдоод байгаа гамшиг биш.
Агаарын түгээмэл бохирдуулагчид болох Том ширхэгт буюу РМ 10, нарийн ширхэгт тоосонцор буюу РМ 2.5 азот, хүхэр, нүүрстөрөгчийн нэгдлүүд хүний биед дан, хавсарсан байдлаар хурц, архаг өвчлөлүүд гэдгийг судалгаагаар тогтоосон байдаг. Агаарын бохирдол нь зөвхөн амьсгалын замын өвчлөл бус зүрх судас, мэдрэлийн тогтолцоо, нөхөн үржихүйн тогтолцооны эмгэг үүсгэх эрсдэлтэй. 2009 оны судалгаагаар нарийн ширхэгт тоосонцор буюу РМ 2.5-ын хувьд түүний 10 микро грамметркубээр өсөхөд зүрх судасны өвчлөлийн улмаас эмнэлэгт хэвтэгсдийг 0.8 хувиар нэмэгдүүлсэн тоон үзүүлэлт бий.

Агаарын бохирдол, цаг уурын хүчин зүйлтэй хавсран амьсгалын замын өвчлөлд 52.9 хувиар, зүрх судасны өвчлөлийн 20 хувьд нөлөөлж байгааг Эрүүл мэндийн сайд илтгэлдээ онцолж, Монголд зуухнаас гарах утааны хэмжээг 80 хувиар бууруулахад агаар дахь РМ 2.5-ын агууламж 48 хувиар буурч, жилдээ 66 сая ам.долларын эрүүл мэндийн зардлыг хэмнэх боломжтой гэлэ хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан