Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
ТӨРИЙН ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛАВ

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 378 жил, Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн үйл ажиллагааны хүрээнд эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж үр бүтээлтэй ажилласан иргэдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон медаль гардууллаа.

Шагналыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, ИТХ-ын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нар гардуулан өглөө.

Төрийн дээд “Алтан гадас” одонгоор Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны иргэн З.Байгальмаа, 13 дугаар хорооны өндөр настан Б.Балдан, Монголын цахилггааны холбоо ХХК-ны инженерийн албаны кабелийн инженер Ж.Баярмөнх, assa.mn сайтын гүйцэтгэх захирал Н.Түвшинбат нарын 14 хүн энгэрээ мялаалаа.

“Хөдөлмөрийн хүндэт” медалиар МҮЭ-ийн холбооны ахмад ажилтан Ш.Думбаа, МҮЭ-ийн холбооны үйлчлэгч С.Чимгээ, МЦХ-ний тооцооны инженер Б.Энхжаргал, Дани-Монголын нийгэмлэгийн сургалт арга зүйн судалгааны төвийн ажилтан О.Оюунсүрэн нар шагнагдлаа.

 



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан