Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ
Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна
Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Манай улсын гадаад валютын нөөц 2 тэрбум ам.доллар давлаа
Монгол Улсын гадаад валютын албан нөөц өсч буй таатай мэдээ бий. Одоогоор манай улсын гадаад валютын нөөц 2 тэрбум ам.доллар давжээ. Нөөц ийнхүү өсхөд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн байна. Тухайлбал, дэлхийн зах зээл дээр зэс, алт, нүүрс гээд экспортын гол түүхий эдийн үнэ өссөн. Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээллээс үзвэл есдүгээр сард 4.3 сая ам.долларын ашигт малтмал экспортолсон дүн бий. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 32 хувиар нэмэгдсэнийг илтгэнэ. Ингээд улсын төсөвт 1.1 их наяд төгрөгийн татвар, хураамж оруулсан байна. Мөн экспортын өсөлт гадаад худалдааны тэнцэл сайжирхад гол нөлөө үзүүлэв. Иймд төлбөрийн тэнцэл 201.9 сая ам.долларын ашигтай гарсан хэмээн Монголбанк мэдээлж байгаа юм.
Нөгөө талаар иргэд, аж ахуйн нэгжийн Монголбанкинд тушаах алтны хэмжээ нэмэгдэж 10-р сарын 24-ний байдлаар 16.8 тоннд хүрчээ. Үүнийг өнгөрсөн оныхтой харьцуулбал 8 хувиар нэмэгдсэн байна.
Үүнээс гадна ОУВС-тай хамтарч хэрэгжүүлж байгаа “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” амжилттай хэрэгжиж буй. Уг хөтөлбөрийн хүрээнд тохирсон 5.5 тэрбум ам.доллараас эхний шатны санхүүжилтүүд орж ирсэн.
Хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэл сэргэсэн гэдэг. Тодруулбал, олон улсын хөрөнгийн зах зээлээс 5.625 хувийн хүүтэй 5.5 жилийн хугацаатай 800 сая ам.долларын санхүүжилт татсан. Тус бондын санхүүжилт өнгөрсөн 2-ны өдөр орж ирсэн байна.
Мөн Монголбанк Хятадын Ардын Банктай хийсэн 15 тэрбум юанийн своп хэлцэлийн хугацааг гурван жилээр сунгав. Ийнхүү шинээр бонд босгох своп хэлцэлийн хугацааг сунгах зэргээр эргэн төлөх хугацаа нь дуусч байгаа төлбөрийн асуудлыг шийдвэрлэв. Энэ бүхэн нь Монгол Улс 2021 он хүртэл гадаад төлбөрийн эргэн төлөлтийн эрсдэлээс сэргийлэх нөхцөл бүрдсэн хэмээн төв банк үзэж байна.

0 Сэтгэгдэл