Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Орон нутгийн замыг хаалаа
Өнөө шөнө Сүхбаатарын нутаг, Дорноговийн зүүн хойд, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна хэмээн Ус цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.
Мөн Замын цагдаагийн албанаас Улаанбаатар-Өвөрхангай, Баянхонгор-Улаанбаатар чиглэлийн автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан талаар Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
Өвөрхангай аймгийн нутаг “Шартын даваа”, “Бумбатын даваа”-ны замд цас ихээр орсны улмаас хальтиргаа гулгаа үүсч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон тул дээрх хоёр давааны хөдөлгөөнийг түр хугацаагаар хаалаа.
Дээрх давааны замууд хаагдсантай холбоотойгоор Баянхонгор аймгаас Улаанбаатар чиглэлийн зам, Улаанбаатараас Өвөрхангай аймгийн чиглэлийн автозамуудын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаж, замын мөстсөн, хальтиргаа гулгаа үүссэн хэсэгт цас хайлуулагч бодис цацах, цэвэрлэх арга хэмжээг авч ажиллаж байна.
Түүнчлэн Төв аймгийн нутаг Хоолтын давааны замд хальтиргаа гулгаа ихээр үүссэн, Лүнгийн замд цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдсан байна.
Нутгийн ихэнх хэсгээр их хэмжээгээр орж байгаа нойтон цас, цасан шуурганы улмаас зарим автозамуудын зорчих хэсэгт онцгой нөхцөл байдал үүсч байгаа тул хөдөө, орон нутгийг зорихгүй байхыг анхааруулж байна.

0 Сэтгэгдэл