Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Цас, мөс цэвэрлээгүй хуулийн этгээдийг 500,000 төгрөгөөр торгоно

Улаанбаатар хотод цас их хэмжээгээр орсны улмаас хальтиргаа гулгаа ихээр үүсч, иргэд хүнд, хөнгөн хэлбэрээр бэртэж гэмтсээр байна. Хэдийгээр ТҮК-ийн ажилчид өдөр, шөнөгүй цас цэвэрлэж байгаа ч хүчрэхгүй байгаа юм.

Уг нь бол “Хог хаягдлын тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.10-т заасны дагуу үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчмын 50 метр хүртэлх нийтийн эзэмшил газрын хог хаягдал, цас мөсийг цэвэрлэх үүрэгтэй байдаг.

Эл үүргээ биелүүлээгүй тохиолдолд Монгол Улсын “Зөрчлийн тухай” хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хүнийг тавин мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун мянган төгрөгөөр торгоно гэсэн заалт бий.

Мөн цас мөсийг цэвэрлээгүйгээс иргэнд хүнд болон хөнгөн гэмтэл учруулсан бол “Иргэний тухай” хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж хариуцлага хүлээдэг байгаа. Иймд дээрх үүргээ биелүүлж ажиллахыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад НМХГ-аас анхааруулсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан