Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Хүүхдийн мөнгийг он дуустал бүрэн олгоно

-2017 оны наймаас аравдугаар сарын хүүхдийн мөнгийг шилжүүлж эхэллээ-

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар нийт хүүхдэд хүүхдийн мөнгийг бүрэн олгоход шаардагдах 104,5 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэлээ. Ингэснээр энэ оны наймдугаар сараас хойш хүүхдийн мөнгөө аваагүй байгаа Монгол Улсын нийт 1043180 хүүхдийн мөнгийг он дуустал бүрэн олгох боломж бүрдлээ.

Сангийн яамны Төрийн сангийн газраас холбогдох санхүүжилтийг бүрэн хийсэн тул өнөөдрөөс буюу арван нэгдүгээр сарын 9-нөөс наймаас аравдугаар  сарын хүүхдийн мөнгийг өмнө нь авч байсан арилжааны 13 банкны дансаар нь дамжуулан олгож эхэллээ. Харин үлдэж буй арван нэг, арванхоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг тухайн сарын 20-ноос хойш сонгосон банкнаасаа авах боломжтой болов.

Эдийн засгийн хүндрэлтэй үед хүүхдийн мөнгийг амьжиргаа багатай зорилтот өрхийн 660 мянган хүүхдэд олгоход Засгийн газраас 2017 оны эхний хагас жилд 76,1 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд  эхний хагас жилийн эцэст Монгол Улсын эдийн засгийн өсөлт 4-4,5 хувийн  өсөлттэй гарч, энэ оны төсвийн орлогын төлөвлөгөө 500 тэрбум төгрөгөөр давж биелэн төсвийн зорилтот үзүүлэлтүүд сайжрах төлөвтэй байгааг харгалзан Монгол Улсын Засгийн газрын 2017 оны долдугаар сарын 4-ний хуралдаанаар өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт өрхийн хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг ялгамжгүйгээр олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу хүүхдийн мөнгөө аваагүй байсан 400 орчим мянган хүүхдийн 2017 оны эхний долоон сарын мөнгө болох 140 мянган төгрөгийг өмнө нь авч байсан арилжааны 13 банкны дансаар нь дамжуулан олгосон юм.

 Шинэ төрсөн хүүхдийнхээ мөнгийг авахын тулд эх, эцэг нь өөрт ойрхон дурын арилжааны банкинд очиж өргөдлийн маягтыг бөглөн, данс нээлгүүлэн хүүхдийн мөнгөө авах боломжтой. Хэрэв хүүхдийн мөнгө авах өргөдлөө өгсөн боловч мөнгө аваагүй байгаа шинэ төрсөн хүүхдүүдийн хувьд өргөдөл өгсөн сараар нь тооцон энэ онд багтаан нөхөн олгох тул шаардлагатай мэдээллийг оршин суугаа сум, хорооны нийгмийн ажилтнаас тодруулах боломжтой гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан