Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Хараа хяналтгүй хүүхдүүдийг тусгай цогцолборт хүлээлгэн өгчээ

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар Цагдаагийн байгууллагад даалгасан ажлыг хэрэгжүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас “Гэр оронгүй, тэнэмэл иргэд болон хараа хяналтгүй хүүхдүүдийг бүртгэлжүүлэх, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулах нэгдсэн ажиллагаааны төлөвлөгөө”-г гарган ажиллаж буй.
Дээрх ажлын хүрээнд нийслэл болон хөдөө орон нутагт байгаа гэр оронгүй, тэнэмэл иргэд болон хараа хяналтгүй хүүхдүүдийг илрүүлэх, бүртгэл судалгаанд авах, эмнэлгийн үзлэгт хамруулах, эцэг эх, асран хамгаалагчийг олж тогтоох, хүлээлгэж өгөх, нийгэмшүүлэх, нийгмийн хамгааллын төв болон төрийн бус байгууллагын халамжийн төвд хүлээлгэж өгөх, эрх зүйн зөвлөгөө өгөх зэрэг ажлыг аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Амьдрах ухаан төв зэрэг байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар гэхэд нийслэлийн 11 дүүргээс 352 насанд хүрсэн хүн, 11 хүүхэд, орон нутагт насанд хүрсэн 148, хүүхэд 23 нийт 500 насанд хүрсэн хүн, 34 хүүхдийг эмнэлгийн үзлэгт хамруулж 11 хүүхдийг “Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор”-т, 120 иргэнийг “Амрвдар ухаан төв” төрийн бус байгууллагад хүлээлгэж өгчээ.
Цаашид цагдаагийн байгууллага холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран гэр оронгүй тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх, түр хамгаалах байран хүлээлгэж өгөх, гэмт хэрэг, зөрчил үйлдэх, өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тогтмол хамтран ажиллахаар төлөвлөсөн байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан