Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
”МОДЕЛ ЮНЕСКО МОНГОЛ 2017” Залуучуудын хуралдаан болно
ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороотой хамтран "МОДЕЛ ЮНЕСКО МОНГОЛ" Залуучуудын загвар хуралдааныг гурав дахь жилдээ 2017 оны 11 дүгээр сарын 18-нд "Холидэй Инн" зочид буудалд зохион байгуулах гэж байна.
НҮБ-ын загварчилсан хуралдаан сүүлийн үед Монголын оюутан, залуучуудын дунд өргөн дэлгэрч буй үйл ажиллагааны нэг бөгөөд МОДЕЛ ЮНЕСКО МОНГОЛ нь НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын чуулганыг загварчилдаг утгаараа онцлог юм.
Энэхүү хуралдааны зорилго нь олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар залуучууд хоорондоо хэлэлцэн мэтгэлцэх, дэлхий дахинд тулгарч буй сорилт, бэрхшээлүүдийг хамтдаа даван туулах арга замыг тодорхойлох, нэг нэгнээсээ суралцах, багаар ажиллах боломжийг олгодог.
Энэ жилТогтвортой хөгжлийн зорилт 2030 хөтөлбөрийн хүрээнд “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон хэвлэл мэдээллийн эрх чөлөөт орчныг дэмжих”, “Даяаршиж буй дэлхий ертөнцөд соёл, иргэд хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх”, “Бүх нийтэд суурь боловсрол олгоход чиглэсэн үр дүнтэй, хариуцлагатай засаглалыг дэмжих нь” сэдвээр их, дээд сургуулийн 16-24 насны 150 гаруй оюутан залуус хэлэлцэх юм.
Хурлаас шалгарсан шилдэг баг, илтгэгчид ЮНЕСКО-ийн залуучуудын олон улсын хурал семинарт оролцох эрхийн эзэн болох юм.
0 Сэтгэгдэл






















