Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Ипотекийн зээлийн 1.9 хувь нь чанаргүй гэсэн ангилалд шилжжээ
Одоогоор нийт ипотекийн зээл 4 их наяд 217 тэрбум төгрөгт хүрэв. Үүний 1.9 хувь нь чанаргүй, 2.2 хувь нь хугацаа хэтэрсэн зээл байна. Энэ оны аравдугаар сард  ипотекийн зээлдэгчдийн тоо 784-өөр нэмэгдэж 92 мянга 706 боллоо.  Ипотекийн зээлийн 81.9 хувь  буюу 3 их наяд 452 тэрбум төгрөг нь Улаанбаатар хотод, 18.1 хувь буюу 764.8 тэрбум төгрөг нь  орон нутагт байршилтай орон сууц ажээ.



Ипотекийн зээлийг эргэн төлөлтөөр нь санхүүжүүлж байгаа. Иймд  сард 20 гаруй тэрбум төгрөгөөр санхүүжүүлж буй. Ирэх оноос эхлэн Монголбанк уг зээлийг санхүүжүүлэхгүй болно. Харин Засгийн газар улсын төсвөөс санхүүжүүлэх үүрэг хүлээх юм. Гэтэл саард 50 орчим тэрбум төгрөгийн санхүүжилттэй бол ипотекийн зээл хэвийн үргэлжилэх тооцоо бий. Мөн ипотекийн зээл найман хувийн хүүтэй байгаа нь хэт өндөр юм. Цаашид 4 хувь болгож бууруулахгүй бол санхүүгийн хямралд орж мэднэ гэж зарим эдийн засагч үзэж буй билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан