Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов
Бага ангийнхны өнөөдрийн хичээлийн цахим хичээлийн холбоос
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа
Арилжааны 5 банк 10 тэрбум төгрөг давсан ашигтай ажиллаж байна
Арилжааны банкуудын 3-р улирлын тайлан гарлаа. Монголын банкуудын холбооноос гаргасан уг тайланд дурдаснаар банкны салбарын нийт хөрөнгө 28.1 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 13.8 хувиар өссөн дүн бөгөөд сүүлийн гурван жилийн хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа аж.
Өөрөөр хэлбэл энэ онд банкны салбарын нийт хөрөнгө 2.3 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Үүний 1.8 их наяд төгрөгийг нь харилцах хадгаламжийн мөнгө бүрдүүлэв. Ингээд иргэд, аж ахуйн нэгжийн төгрөгийн хадгаламж 14 их наяд төгрөг давлаа. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш Одоогоор 4.9 хувиар суларсан тооцоо бий. Иймд төгрөгийн харилцах хадгаламж өссөн байна.

Зээлийн багц ямар хэмжээнд байгааг аваад үзье. Гадаад валютын зээлийн багц ханшийн өөрчлөлтийн нөлөөгөөр мөн л өсчээ. Үүнээс гадна төгрөгийн зээлийн багц ч 530 тэрбум төгрөгөөр өссөн дүн гарав. Хэдийгээр зээлийн багцын өсөлт эх үүсвэрийн өсөлтөөс бага хэдий ч сүүлийн нэг жилийн дотор хамгийн өндөр хэмжээнд хүрсэн юм. Жишээлбэл, Төрийн банк энэ онд олгосон зээлээр тэргүүлж буй. Тус банкны зээл 203 тэрбум төгрөгөөр өсчээ.
Арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн үзүүлэлт сүүлийн 3 улирал дараалан буурч 17.5 хувьд хүрсэн аж. Гэвч зохистой харьцааны шалгуур үзүүлэлт болох 12 хувиас өндөр хэвээр байна хэмээн дүгнэжээ. Уг тайланд энэ онд банкуудын өөрийн хөрөнгө 71.7 тэрбум төгрөгөөр өссөн дүн гарсан. Харин зээлийн багц 700 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь өөрийн хөрөнгийн үзүүлэлт буурхад нөлөөлсөн байна.
Чанаргүй зээлийн багц өнгөрсөн оныхоос 117.2 тэрбум төгрөгөөр өссөн дүн гарсан хэдий ч өнгөрсөн онтой харьцуулахад бага байгаа юм. Иймд банкуудын ашигт ажиллагаа сайжирч өөрийн хөрөнгийн өгөөж тогтвортой өсч байгаа хэмээн Монголын банкуудын холбоо дүгнэв. Ингээд энэ оны 3 улирлын байдлаар 14 арилжааны банкнаас 12 нь ашигтай ажиллажээ. Тэгвэл өнгөрсөн оны мөн үед 9 банк ашигтай ажиллаж байж.
Тухайлбал, өнгөрсөн оны мөн үед банкны системд томоохон байр суурь эзэлдэг 6 банкнаас 2 нь л 10 тэрбум төгрөгөөс дээш цэвэр ашигтай ажиллсан байдаг. Тэгвэл одоо 5 банк 10 тэрбум төгрөг давсан ашигтай ажиллаж байна.

0 Сэтгэгдэл