Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ  Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ААС УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР АВАХЫГ УСНЫ ГАЗАРТ ҮҮРЭГ БОЛГОВ Наурызын барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүллээ Г.ЗАНДАНШАТАР: МОНГОЛ УЛС 45 ЖИЛИЙН ХУГАЦААНД САНСАР СУДЛАЛЫН САЛБАРЫНХАА ҮНДЭС СУУРИЙГ ТАСРАЛТГҮЙ БЭХЖҮҮЛЖ ИРЛЭЭ Хууль бусаар алт олборлож байгаа нэр бүхий ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг цуцална
Гоо бүсгүйн тэмцээнд даунтай охин тусгай байрт шалгарчээ


22 настай Микайл Холмгрен “Миннесотагийн гоо бүсгүй” тэмцээнээс эрдэнийн титэм хүртжээ. Түүнд шүүгчдийн саналаар тусгай байрын эзэнд олгодог титмийг хүртээхдээ “Сэтгэлийн их хүч”-тэй бүсгүй хэмээн тодотгов. Үзэгчид халуун алга ташилтаар Холмгрен бүсгүйг угтаж, шүүгчид энэ шагналыг тэрээр өөрийн сайхан инээмсэглэл, сайн бүжгийн авьяасаар хүртлээ гэсэн байна.
“Түүнтэй хамт таван минут л байхад ийм уралдаанд оролцох ёстой бүсгүй гэдгийг нь мэдрэх болно. Тэр бол ийм уралдаанд оролцох ёстой олон нийтийн төлөөлөл” хэмээн тэмцээний ерөнхий захирал Дениз Уоллиз ярьжээ.
Микайлын хувьд “зургаан настайгаасаа бүжгээр хичээллэж, үргэлж өөрийгөө хөгжүүлж байсны ачаар олон нийтийн өмнө зоригтой гарсан. Миний хувь бүжиг гэдэг өөрийгөө илэрхийлэх гол зүйл. Би хүмүүст юу чаддаггаа үзүүлсэн цагт л бүжгээ зогсоох байх” гэсэн байна. Энэ бол Холмгрений оролцсон анхны тэмцээн биш. Тэр үргэлж боломжийг ашигла, тэмцээн уралдаанд оролцож өөрийгөө сорь хэмээн үеийнхэндээ уриалдаг аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан