Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
САЛБАР БҮРИЙН ТӨЛӨӨЛӨЛ БОЛСОН МАНЛАЙЛАГЧ 100 ЭМЭГТЭЙ ЧУУЛНА
 НҮБ-ын  Ардчиллыг дэмжих сангын дэмжлэгтэйгээр Эрхээ Идэвхжүүлье: Залуучуудын оролцоо төслийн хүрээнд “Залуу манлайлагч эмэгтэйчүүд” үндэсний чуулга уулзалтыг 2017 оны  11дүгээр сарын 30-ны өдөр  МЗХ-ны “Залуус” танхимд зохион байгуулах гэж байна. 

Тусчуулга уулзалтанд 21 аймгийн төлөөл болоод өөрийн авъяас чадвараараа ялгарч чадсан салбартаа амжилт гаргаж  яваа чадварлаг эмэгтэйчүүд нэгэн өдрийг чуулж өнгөрүүлнэ. Чуулганы зорилго нь  эмэгтэй чүүдийн нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх тэднийг өөрсдийнх нь оролцоотойгоор хөгжүүлэх, манлайлагч эмэгтэйчүүдийг дэмжих, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, бүтээлч түншлэлийг бэхжүүлэх оршиж байгаа юм.

Чуулга уулзалтын үеэр Жендэрийн үндэсний шинжээч  Ж.Занаа “Шийдвэр гаргах түвшин дэмэгтэйчүүдийн оролцоо хангах нөлөөл”,  Залуучуудын хөгжлийн “Полиси” төвийн захирал  Б.Цэвэлмаа “Залуу эмэгтэйчүүд нийгмийн оролцоо, манлайллыг бэхжүүлэх туршлага арга зүй”,  Сангийн яамны дэд сайд  Х.Булгантуяа Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо,  lhamour  брендийн үүсгэн байгуулагч  Д.Хулан  -“Бизнесийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо”,  Их Монгол Язгууртан ТББ-ын ерөнхийлөгч  Г.Оюун “Их монгол төрийн  ирээдүйн тулах багана”,  Хөөрхөн зүрхнүүдийн аян ТББ-ын зохицуулагч  Б.Оюундарь Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх боломж зэрэг сэдэвт илтгэлүүд тавигдах ба Эмэгтэйчүүдийн эрх, оролцоо зургийн шоу, хэлэлцүүлэг, ярилцлагууд өрнөх юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан