Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Аутизмын эмгэгийг эрт илрүүлэх боломжтой

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс Монголын аутизмын холбоотой хамтран аутизмын тухай ойлголтыг танилцуулжнийгэмд эерэг хандлага бий болгох зорилготой сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтад дүүргийн 28 хорооны нийгмийн ажилтнууд болон өрхийн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд хамрагдан тус эмгэгийн оношлогоо илрүүлэлтийг сайжруулах тал дээр харилцан туршлага судалсан юм.


   Өнөөдрийн байдлаар, Монголын аутизмын холбоод 200 орчим хүүхэд бүртгэлтэй байдаг аж. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, тус эмгэгийн шинж тэмдэг нь нярайн үеэс илэрч эхэлдэг ч 2 наснаас илүү их анзаарагддаг байна. Аутизмыг бүрэн эдгээх эмчилгээний арга одоохондоо байхгүй байгаа ч эрт үед нь оношлох боломжтой юм. Ингэснээр хүүхэд бүрийн онцлогт тохирсон сургалт, арга хэмжээг авч болохыг холбооны удирдлагууд онцолж байсан.

   Аутизмын эмгэгийг эрт үед нь илрүүлж, мэргэжлийн хүмүүст хандсанаар хүүхдийг  бие даан амьдрах бүрэн чадвартай болгох боломжтой. Дашрамд дурдахад, Монголын аутизмын холбоотой www.facebook.com/autism.assiociation.mongolia  цахим хуудсаар дамжуулан холбогдож, дэлгэрэнгүй мэдээ, мэдээлэл авч болох юм байна.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан