Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов
Бага ангийнхны өнөөдрийн хичээлийн цахим хичээлийн холбоос
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа
Нийт нутгийн 30 хувь нь зудын эрсдэлтэй байна
Өнгөрсөн зун нийт нутгаар гандуу байсан. Гэтэл өвлийн эхэн сард цас их орж зарим нутагт өвөлжилт хүндрэх төлөвтэй болжээ. Тухайлбал, нийт нутгийн 50 хувьд цасан бүрхүүл тогтсон. Өвөрхангай аймгийн Бүрд сум хамгийн их буюу 27 см зузаан цастай байна. Нийт нутгийн 30 хувь нь зудын эрсдэлтэй, мөн 30 хувь нь зудад ойрхон байгаа талаар албаны хүмүүс мэдээлж байгаа юм.
Ялангуяа, баруун, төвийн аймгуудад цаг агаар хүндэрчээ.
Энэ онд газрын гарц муу байсан тул ургац тааруу, өвс тэжээл хадлан бэлтгэх ажил төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй юм. Иймээс УИХ Гаалийн татвараас чөлөөлөх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Уг хуулиар импортын улаанбуудай, өвс, тэжээлийг татвараас чөлөөлнө.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг УИХ-ын чуулган дээр “Шуурхай алба яаман дээр ажиллаж байгаа. Өдөр бүр бид мэдээлэл авч байна. Бид жилдээ 1.2-1.4 сая тонн өвс тэжээл бэлтгэдэг байсан. Энэ жил гантай байснаас 900 мянган тонн өвс, тэжээл бэлтгэсэн. Тиймээс бид дутагдалтай байгаа өвс, тэжээлийн нөөцөө бүрдүүлж, 51 мянган тонн өвс, тэжээлийг бүх аймгууддаа тараана. Хууль батлагдвал бүх аймгуудад өвс тэжээлээ хүргэнэ” хэмээн мэдээллээ.
Манай улс ОХУ-аас энэ онд 225 мянган тонн улаанбуудай, нэг боодол өвс 2500 төгрөгөөр худалдан авахаар тохирчээ. Улаанбуудай импортлохдоо аль нэг компанид давуу эрх олгохгүй, өвс тэжээлийг аль болох хямд үнээр авахаар ярилцаж байгаа хэмээн ХХААХҮ-ийн сайд мэдэгдэж байна.

0 Сэтгэгдэл