“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО
“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа
Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө
Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна
Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй
“Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ
С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамтын “ТАРИФ”-ын нэмэлт хэлэлцээ эхэллээ

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос өнгөрсөн хугацаанд багагүй тэмцэл хөдөлгөөн өрнүүлсний үр дүнд улсын гурван талт нэмэлт хэлэлцээрийг хийхээр болсон. Тэгвэл өнөөдөр энэхүү салбарын нэмэлт хэлэлцээ ЭМЯ-нд болж байна.

Тус гурван талт хэлэлцээрт ЭМЯ-ны талаас Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат тэргүүтэй ажлын хэсэг, нөгөө талаас Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар тэргүүтэй эмч, эмнэлгийн байгууллагын 11 төлөөлөл оролцож байна.
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар: "Манай холбоо болон ажилчидын төлөөллөөс эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг нэмэгдүүлэх гурван талт хэлэлцээрийн хүрээнд 11 асуудлыг шийдвэрлүүлэхээр санал хүргүүлсэн. Өнөөдрийн энэхүү нэмэлт хэлэлцээрээр энэ бүх асуудлыг тал талаас нь авч үзэх хэрэгтэй юм шүү. Энэ асуудлууд зөвхөн нэг эрүүл мэндийн байгууллагын асуудал биш, бүх шатны эмч, эмнэлгийн ажилтны асуудал гэдгийг анхаарч, шийдвэрлэж өгнө гэдэгт найдаж байна" хэмээлээ.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын нэмэлт хэлэлцээрийн 3.2 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор нэмэлт хэлэлцээрийн 1 дэх заалт, Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн 3.4 дэх заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор хэд хэдэн асуудлаар нэмэлт хэлэлцээр явагдах юм.
Энэхүү хэлэлцээг эхлүүлэх тухайн санал, мэдэгдлийг Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос ЭМЯ-нд хандан гаргаж, талуудаас ажлын хэсэг томилон ажиллаж, урьдчилсан төслийг боловсруулжээ.
Өнөөдрийн гурван талт хэлэлцээрийн үеэр шийдвэрлэх гол асуудлууд:
Хэлэлцээрийн төсөлд эрүүл мэндийн салбарын ажиллагсадын бодит орлогыг нэмэгдүүлэхэд 16.2 тэрбум төгрөгийг эмч, эмнэлгийн ажилтнуудад хэрхэн олгох, 2017 оны IV улиралд эмч, эмнэлгийн ажилтнуудад олгодог улирлын ажлын үр дүнгийн урамшлыг 39-өөс доошгүй хувиар олгох, 2018 онд Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нийт 5.4 тэрбум төгрөгөөр санхүүжилтийг нэмэх замаар цалин хөлсийг нэмэгдүүлэх
Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн албан тушаалын ангилал зэрэглэлийг 2017 онд багтаан мэргэшлийн ур чадвар, ажлын ачаалал, үр дүн, хүлээх хариуцлага, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлтэй уялдуулан боловсронгуй болгож, 2018 оноос үе шаттайгаар хэрэгжүүлэх
Үр дүнгийн урамшлын хувь хэмжээг сар бүр 20 хүртэл хувьд хүргэх эрх зүйн орчныг бүрдүүлэх
Салбарын ажилтнуудын цалин хөлсийг 2018 онд үндсэн цалинг нэмэгдүүлэх саналыг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын нэмэлт хэлэлцээрт хүргүүлэх
Эрүүл мэндийн ажилтанд эрсдэлийн нэмэгдлийг үе шаттайнэмэгдүүлэхээр ажиллаж, сүрьеэгийн эмч мэргэжилтнүүдэд сар бүр үндсэн цалингийн 30 хувийн нэмэгдлийг үргэлжлүүлэн олгож, 2018 онд нийт 1.1 тэрбум төгрөгийг зарцуулах
Эрүүл мэндийн ажилтанд эрсдэлийн нэмэгдлийг үе шаттай нэмэгдүүлэхээр ажиллаж, сүрьеэгийн эмч мэргэжилтнүүдэд сар бүр үндсэн цалингийн 30 хувийн нэмэгдлийг үргэлжлүүлэн олгож, 2018 онд нийт 1.1 тэрбум төгрөгийг зарцуулах
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т заасан урамшуулал олгох журмыг батлуулж, 2018 оны 2 дугаар улирлаас хэрэгжүүлж ажиллах
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Төлөөлөн удирдах зөвлөл байгуулагдсан, төрийн болон оро нутгийн өмчит төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгүүдэд томсгосон эдийн засгийн ангиллуудыг хэрэгжүүлэх арга хэмжээг Сангийн яамтай хамтран хэрэгжүүлэх замаар байгууллага дотооддоо цалин нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх
Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын нэмэгдэл, нэмэгдэл хөлс урамшуулалтай холбоотой журмуудын нөхцөл, шаардлагыг шинэчлэн, хэрэгжүүлэх
Алсын дуудлагын нэмэгдэл олгох тухай асуудлаар аймаг сумын эмч, ажилчдаас гаргасан саналыг үндэслэн Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолын хэрэгжилтэнд үнэлгээ хийж, тодорхой саналыг боловсруулан, төсөвт тусгах арга хэмжээг авч хэрэгжүүлэх
Эрүүл мэндийн байгууллагын 2017 онд батлагдсан төсвөөс хэмнэгдсэн, зарцуулагдаагүй үлдэгдлийн эмч, ажилчдын цалин хөлсөнд зарцуулах эрхийг ажил олгогч нарт олгох
Төсвийн хэмнэлт, өөрийн үйл ажиллагаанаас орох орлогыг ажилчдын цалин орлогыг нэмэгдүүлэх эх үүсвэрт 100 хувь зарцуулах боломжийг бүрдүүлэх зэрэг саналууд тусгагджээ
.
0 Сэтгэгдэл
























