Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Глобаль сан 2018-2020 онд ДОХ, сүрьеэгийн чиглэлээр 10 сая ам.долларын санхүүжилт олгоно


Глобаль сан 2018-2020 онд Монгол улсад ДОХ, сүрьеэгийн чиглэлээр 10 сая ам.долларын төслийн санхүүжилт олгохоор болсон тухай таатай мэдээг ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдөр Глобаль сангийн ДОХ, сүрьеэгийн төслийн зохицуулагч хатагтай А.Оюунбилэг дуулгалаа. 
Тэрээр, “Манай улс дээрх тусламжийн тодорхой хэсгийг оролцуулаад Глобаль сангаас нийт 24.5 сая ам.долларын санхүүжилтийг ХДХВ, ДОХ-ын чиглэлээр аваад байна. Глобаль сан бол хэрэгжүүлэгч бус санхүүжүүлэгч байгууллага. Тэр утгаараа улс орнуудад буцалтгүй тусламж үзүүлэхдээ хэд хэдэн зарчим баримталдаг. Нэгдүгээрт, тухайн орны бодлого хөтөлбөр стратегийг хэрэгжүүлэхэд дутагдалтай байгаа мөнгөн дээр нь нэмэлт санхүүжилт олгодог. Засгийн газраас гаргах хөрөнгийг орлуулж санхүүжилт хийдэггүй гэсэн үг. 

Хоёрдугаарт, эрүүл мэндийн салбар дангаараа тэмцээд дийлэхгүй учраас төр, олон нийт, хувийн зэрэг бусад салбарын оролцоог нэмэгдүүлэх зорилго агуулдаг” гэлээ. 
Манай улс  Глобаль сангийн санхүүгийн дэмжлэгээр 2013 он хүртэл хүний дархлал олдмол хомсдлын вирус /ХДХВ/-ийн эмчилгээ болон дагалдах халдварын эмчилгээг бүрэн авч байжээ.  Харин 2013 оноос хойш Засгийн газар ХДХВ-ийн халдварын эм, түүний гаж нөлөө, дагалдах халдварын эмийг зуун хувь даадаг болсон байна. Үүнийг төрөөс гадны төсөл хөтөлбөрүүдийн тогтвортой байдлыг хангах зорилгоор тодорхой арга хэмжээ авч байгаа нэг жишээ хэмээн тайлбарлалаа. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан