“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО
“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа
Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө
Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна
Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй
“Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ
С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
С.Юндэн:Хүнд металын хордлого учраас Төмөрлөгийн үйлдвэрийн ажилчдад удаан хугацааны эмчилгээ хийх шаардлагатай


“Үйлдвэрийн олон тооны ажилтнууд химийн бодисонд ноцтой хордсон, амь нас бие эрүүл мэндэд аюул учирсан нөхцөл үүсээгүй гэж” мэдэгдэж байсан Дархан-Уул аймгийн “Төмөрлөгийн Үйлдвэр “ХК-ийн ажилчдын онош химийн бодисын хордлого буюу метал хайлуулалтын цутгуурын цехээс гарсан хий, утаанаас болсон гэж урьдчилсан байдлаар гараад байна.
Түүгээр ч зогсохгүй хордлогын шинж илэрсэн гэх 20 ажилчны тоо 51 болжээ. Тэдний 31 нь аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж, 20 хүн өрхийн эмчийн хяналтад байгаа аж. 3 өвчтөний биеийн байдал хүндэвтэр, эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байгаа талаар тус аймгийн ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл ЭМЯ-ны мэргэжилтнүүдэд мэдээлэл өгсөн байна. Харин энэхүү болсон үйл явдлыг НЭМҮТ-өөс “өндөр” эрсдэлийн зэрэгтэй гэж үнэлэн, Дархан-Уул аймгийн Шуурхай удирдлагын нэгж идэвхжлийн горимд шилжин ажиллаж байгаа аж.
Тухайн голомтод хордлогын шалтгааныг тогтоох, өвчтөнүүдэд нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх багт ажилласан Эрүүл мэндийн яамны Хор судлалын мэргэжлийн зөвлөлийн дарга, анагаах ухааны доктор профессор С.Юндэнгийн ЭМЯ-ны цахим хуудсанд тавигдсан байсан мэдээллийг уншигч танд хүргэе.
“Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрийн цутгуурын цех, зуухын цех, ган бөмбөлгийн цех гэх газруудад өнгөрсөн сарын 27-28-нд шилжих шөнө их хэмжээний утаа, уур маягийн зүйл гарсан байсан. Тухайн үед хүмүүс хаалга, цонхоо онгойлгосон ч хордлогын шинж тэмдэг мэдэгдээгүй юм билээ. Энэ ээлжинд ажилласан хүмүүсээс гадна өнгөрсөн сарын 28, 29, 30-ны өдөр ажилласан ээлжийн ажилчдаас хордлогын шинж тэмдэг илэрсэн. Ингэхдээ өндөр хэмжээгээр халуурсан, хоёрдугаарт, амьсгалын замын цочимог гуурсан хоолойн үрэвсэл үүссэн, гуравдугаарт тархины хаван маягийн шинж тэмдэг илэрсэн. Мөн гэдэсний базлалт, гүйлгэлт их байсан. Ийм шинж тэмдгүүд бүрэлдсэн хордлого бий болсон. Эрүүл мэндийн яамнаас өгсөн үүргийн дагуу яамнаас томилогдсон эмчилгээний, халдвар, хордлого, судлал гэсэн бүрэлдэхүүнтэй баг газар дээр нь очиж ажилласан.
Ерөнхийдөө химийн хордлого мөн үү эсвэл гэдэсний халдварт өвчин байна уу гэдгийг ялгаж оношлохын тулд бүхий л төрлийн шинжилгээнүүдийг авсан. Шинжилгээгээр гэдэсний ямар нэгэн халдварын шинж тэмдэг илрээгүй. Харин химийн бодисын хордлого буюу метал хайлуулалтын цутгуурын цехээс гарсан хий, утаанаас болсон байсан. Ионжсон метал агаарт их хэмжээгээр ялгарсны улмаас, мөн метал хайлуулахад хэрэглэдэг зарим бодисын хавсарсан ууршилтаас болж цутгуурын халууралт гэдэг синдром хам шинж үүсдэг. Ийм оношлогоо тавиад эмчилгээ хийж байгаа.
Одоогийн байдлаар тогтвортой, хүндэвтэр гэсэн үнэлгээтэй хоёр хүн, бусад нь дунд гэсэн үнэлгээтэй явж байна. Эмчилгээний асуудлыг Дархан хотын Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг хариуцаж байгаа. Эмчилж байгаа эмч нарын хамтаар хамтарсан зөвлөгөөн хийгээд дээрх онош дээр тогтсон.
Ямар ч гэсэн хүмүүсийн биеийн байдал тогтвортой байна. Сөрөг нөлөө илэрсэн хүн байхгүй. Биеийн байдал нь аажмаар засарч байгаа хэдий ч хүнд металын хордлого байгаа учраас нэлээд удаан хугацаанд эмчилгээ хийх шаардлагатай. Яг одоо эдгэрээд эмнэлгээс гарсан хүн байхгүй ч Дарханы ЭМГ-тай байнгын холбоотой байж хамтарч ажиллаж байна” хэмээн Юндэн эмч мэдээлэл өгсөн байна.
0 Сэтгэгдэл
























