Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Насанд хүрсэн иргэдийн 39 хувь нь архинд донтох эмгэгтэй байна

Согтууруулах ундаа үйлдвэрлэх, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжүүдэд НМХГ-аас шалгалт хийжээ. Энэ шалгалтад согтууруулах ундаа үйлдвэрлэгч 65, импортлогч, худалдаа үйлчилгээ рэхлэгч 14194, нийт 19735 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар илэрсэн зөрчилд 136 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Мөн 152 газрын архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилэх эрхийг хүчингүй болгох арга хэмжээ авав. Нийслэлэд согтууруулах ундаа үйлдвэрлэдэг 44 аж ахуйн нэгж байдаг аж. Тэдний 24 нь хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Ингээд өөр чиглэлийн үйл ажиллагаа явуулсан, ажлын байргүй, зөрчилөө арилгаагүй, бүртгүүлсэн хаяг нь худал нийт 11 үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ. Мөн хугацаа дууссан 51 төрлийн шар айраг, стандарт хэмжээнд хүрээгүй хатуулагтай 1000 гаруй шил архийг устгалаа. Мөн согтууруулах ундаа үйлдвэрлэгчид нэг жороор үйлдвэрлэсэн, ижил хэмжээний хатуулагтай бүтээгдэхүүндээ олон төрлийн хаяг, шошго нааж өөр нэр өгөөд худалдах зөрчил гарах болжээ. Хэрэглэгч худалдан авагчийг ийнхүү төөрөгдүүлж байгаа зөрчилийг зохицуулах эрх зүйн үндэс алга байгааг анхаарах шаардлагатай хэмээн НМХГ-аас үзэж байгаа юм.
Монгол Улсад өнөөдөр 21-ээс дээш насны 1.9 сая гаруй иргэн бий гэдэг. Ингээд нэг хүнд 8.5 литр архи, дарс, 47.2 литр шар айраг ногдож буй юм. Насанд хүрсэн иргэдийн 39 хувь нь архинд донтох эмгэгтэй гэсэн сататистик гарчээ. Тэгвэл сүүлийн жилүүдэд архины үйлдвэрийн тоо буурсан ч согтууруулах ундаагаар үйлчилэх газрын тоо нэмэгдэж байна. Үүнээс гадна согтууруулах ундаатай холбоотой гэмт хэргийн гаралт ч өсчээ.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан