Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Залууст зориулсан “Нийслэлийн залуучууд” хөтөлбөр баталжээ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, 6 асуудал хэлэлцэж баталжээ. Хуралдааны эхэнд "Нийслэлийн залуучууд" дэд хөтөлбөрийг  Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр танилцуулсан байна.  Тэрээр “2015 оны байдлаар Монгол Улсад 15-34 насны 1.085.000 гаруй залуус бий. Тэд нийт хүн амын 35.4 хувийг эзэлж байна. Тиймээс залууст  чиглэсэн тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлж  тэднийг хот суурин газарт дагаж хэвшүүлэх дадал, нийгмийн төлөвшил зэрэгт онцгой анхаарах шаардлагатай байна” гэжээ. Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд залуустай холбоотой боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг орхигдуулалгүй  цогцоор нь тусгаж хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн саналыг тэргүүлэгчид онцолсон байна.
Ийнхүү  НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар "Нийслэлийн залуучууд" дэд хөтөлбөрийг  дэмжиж  Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл болон төсөвт тусган хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид үүрэг болгожээ.  Мөн хөтөлбөрийн хэрэгжилтийг улирал бүр  НИТХ-ын хуралд танилцуулж байхыг даалгасан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан