“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО
“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа
Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө
Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна
Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй
“Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ
С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
ЦЕГ-ын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг “ЦАГААН ХАД-ГАШУУНСУХАЙТ”-д ажиллажээ
Нүүрс тээвэрлэлтэд үүссэн хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас Гашуунсухайт-Ганц модны хилийн боомтын нэвтрүүлэх чадвар нэмэгдэх хүртэл түр хугацаанд Тавантолгойн ордоос Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл Цагаан хаднаас Гашуунсухайт боомт чиглэлээр тээвэр хийх зохицуулалтыг хийсэн.
Үүнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа З.Дашдаваагаар ахлуулсан ажлын хэсэг болон Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Наранбаатар, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга О.Ганзориг нар Цагаан хад-Гашуунсухайт хоорондын нүүрс тээвэрлэлтийн замын нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, жолооч нарын санал бодлыг сонсож, тэдний аюулгүй байдлыг хангах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг зөрчил дутагдлыг арилгуулах, тээврийн замд цаашид авч хэрэгжүүлэх зохицуулалтын арга хэмжээг тодорхойлох чиглэлээр ажиллажээ.
Жолооч нарын төлөөлөлтэй уулзахад, “Цагаан хад”-нд гэрээт цагдаагийн тасаг ажиллаж эхэлснээр гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол, хэрэг эрс буурч, эмх замбараатай байдал бий болсныг онцолж, харин маршрутын бус тээвэрлэлт асуудал үүсгээд буйг хэлэв. Энэ асуудлыг шийдвэрлэх, таслан зогсоох чиглэлээр ажлын хэсгээс орон нутгийн удирдлагуудтай санал солилцсоны үндсэн дээр эргүүл, хяналт шалгалтын ажиллагааг хамтран зохион байгуулж эхлээд байгаа юм.
Ажлын хэсгийнхэн Өмнөговь аймгийн болон Цогтцэций, Ханбогд сумын Засаг даргатай уулзалт хийж дээрх асуудлыг цэгцлэх, жолооч нарын болон орон нутгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаагийн байгууллага нутгийн удирдлага, иргэдтэй хамтарч тогтмол хяналтыг бий болгох зорилгоор хяналтын цэг байгуулах, эргүүл, хяналт шалгалтыг эрчимжүүлэх, зөрчил гаргасан үйлдэлд хуулийн дагуу хариуцлага тооцож арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.

0 Сэтгэгдэл