Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Газартай холбоотой өргөдлийн шийдвэрлэлтийг иргэд гар утсаараа авдаг болно
Газар эзэмших, ашиглах, өмчлөхтэй холбоотой 30 гаруй төрлийн өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэх, захирамж, гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг, газрын төлбөр, үнэлгээ, цахим хувийн хэрэг зэргийг иргэдэд хүргэх үйлчилгээг автоматжуулсан программыг улсын хэмжээнд нэвтрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, иргэд өөрийн газартай холбоотой өргөдөл, хүсэлтийн шийдвэрийг веб болон гар утсаараа дамжуулан хүлээн авах боломжтой болжээ.
Газрын кадастрын мэдээллийн сан буюу Лэнд менежер программыг 21 аймаг, 330 сумын интернэтийн нэгдсэн системд нэвтрүүлэн түлхүүрийг Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газарт хүлээлгэж өгөх ёслол өнөөдөр болсон юм.
Газрын кадастрын тоон өгөгдөл, мэдээг нээлттэй эх үүсвэрийн Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер программ хангамжид хөрвүүлэн оруулж, газрын албаны өдөрт тутмын үйл ажиллагаанд ийнхүү нэвтрүүлэв.
Ингэснээр Газрын албаны өдөр тутмын үйл ажиллагааг нээлттэй, ил тод, хяналттай, түргэн шуурхай болгож, цаасны хэрэглээг багасгаж иргэдийн оролцоог нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Мөн төсвийн зардлыг хэмнэх, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, байршилд суурилсан бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж байгаагаараа давуу талтай.
Лэнд менежер программыг Чингэлтэй дүүргийн Газрын албанд туршилтаар нэвтрүүлэн амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд өнөөдөр болсон түлхүүр гардуулах ёслолын үеэр тус дүүргийн Газрын албанд иж бүрэн компьютер бэлэглэсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан