Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Хууль бус томилгоотой 61 иргэнийг ажлаас нь чөлөөлөх нь

Нийслэл болон Төв, Дорнод аймгийн нутгийн захиргааны зарим байгууллагад Төрийн албаны тухай хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж байгааг шалгасан хяналт шалгалтын дүнг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцжээ. Шалгалт хийсэн хоёр аймаг, нийслэлийн төрийн байгууллагуудад шалгалт өгөөгүй иргэдийг түр орлон гүйцэтгэгчээр, хөдөлмөрийн гэрээгээр томилж, Төрийн албаны тухай хууль, дүрэм журмыг зөрчсөн 61 зөрчил илэрсэн байна.
Удирдах албан тушаалтны нээлттэй сонгон шалгаруулалтад ажлын байрны шаардлага хангаагүй иргэдийг оруулсан зөрчил мөн илэрсэн тул шалгалтыг нь цуцлах хүртэл арга хэмжээ авчээ.
 
Зөвлөлийн хуралдаанаар шалгалтын дүнг хэлэлцээд, хууль бус томилгоотой 61 иргэний асуудлыг хуульд нийцүүлэх, зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг даалгавар өгч, нутгийн захиргааны бусад төрийн байгууллагуудад хяналт шалгалт хийн, дүнг Төрийн албаны зөвлөл танилцуулахыг даалгасан байна. Шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг тогтоосон хугацаанд арилгаагүй албан тушаалтанд ажлаас чөлөөлөх хүртэл  арга хэмжээ авах юм. Шалгалтын Ажлын хэсгийнхэн орон нутагт ажиллах үеэрээ төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, албан хаагчид, үйлчилгээний талаар иргэдээс түүвэр судалгаа авсан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан