Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдлын баталгаа алга
Барилгын салбарт гарч буй ослын улмаас бэртэж гэмтэн хөдөлмөрийн чадвараа алдах, амь насаараа хохирох явдал түгээмэл байна. Сүүлийн 5 жилд барилгын салбарт зөвхөн нийслэлд 272 осол гарч НМХГ-т бүртгэгдсэн байна. Энэ нь нийслэлийн хэмжээнд гарсан нийт үйлдвэрлэлийн ослын 26,3 хувийг эзэлж байгаа юм. Мөн нийслэлийн хэмжээнд 237 хүн үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэнээс 45,9 хувь буюу 109 тохиолдол барилгын салбарт бүртгэгдсэн байна. Энэ нь барилгын үйлдвэрлэл явуулж аж ахуйн нэгж байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хууль дүрэм, заавар стандартыг чанд мөрдөж ажилладаггүйгээс үүдэн гарсан хор уршиг юм.
Барилгын компаниуд хувь хүн, бригадтай гэрээ байгуулж ажиллахдаа, хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай тусгадаггүй, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан орон тооны ажилтан байдаггүй, энэ асуудалд зарцуулах хөрөнгийг дэндүү бага тусгадаг зэрэг зөрчлийг байнга гаргасаар байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан