Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Гадаадын иргэн, харьяатын газарт прокурорын шаардлага, ШӨХТГ-т хугацаатай албан бичиг хүргүүлэх нь

Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс 2017 оны 07 дугаар сарын 01-нээс Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор Гадаадын иргэн, харьяатын газар, мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын эрх бүхий албан тушаалтнуудаас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу явуулж байгаа эсэхийг Нийслэлийн ерөнхий прокурорын баталсан удирдамжийн дагуу тус тус танилцжээ. Дүнг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд, танилцах ажиллагаагаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт эрх бүхий албан тушаалтнуудаас хүлээн авсан зарим зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хугацаа хэтрүүлэн шалгаж шийдвэрлэсэн, шийтгэл оногдуулсан шийдвэрийг биелүүлээгүй байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд хүсэлт гаргаагүй байсан байна. Мөн Гадаадын иргэн харьяатын газарт эрх бүхий улсын байцаагч нараас зарим гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн даруйд прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй, шийтгэл оногдуулсан хэргийг прокурорт танилцуулаагүй, гадаад улсын иргэдтэй холбоотой зөрчлийг шалгаж шийдвэрлэх ажиллагаанд орчуулагч, хэлмэрчийг оролцуулаагүй, торгууль төлөгдсөний дараа шийтгэх хуудсыг бичсэн гэх зэрэг илэрсэн зөрчлүүдийг арилгуулахаар болон цаашид анхаарч ажиллах асуудлуудын талаар Гадаадын иргэн, харьяатын газарт прокурорын шаардлага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хугацаатай албан бичиг хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

0 Сэтгэгдэл