Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Соёлын өвд суурилсан бүтээгдэхүүнээ хэрхэн сурталчлахаа ярилцаж байна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран “Соёлын өвийн өмчийн эрхийн хамгаалал” уулзалт, ярилцлага Соёл урлагийн газрын хурлын танхимд болж байна. Соёлын өвийн өмчийн эрхийн хууль эрх зүйн ойлголтыг нэмэгдүүлэх, соёлын өвд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг өмчийн эрхээр баталгаажуулан үндэсний болон олон улсын зах зээлд сурталчлах, нийлүүлэх чадавхийг дээшлүүлэх зорилготой тус арга хэмжээнд соёлын өвийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээдийн төлөөллөөс оролцож байгаа аж.
Арга хэмжээний хөтөлбөрт “Соёлын өв, дүрслэх урлагийн бүтээлийг олон улсын үзэсгэлэнд зээлдүүлэх гэрээний асуудал” Ш.Батчимэг /Даатгалын эрх зүйч/, “Соёлын өвийг бүтээгдэхүүн болгох, түүний зохиогчийн эрхийн асуудал” Д.Мягмардорж /ОӨУБЕГ-ын Зохиогчийн эрхийн газрын дарга/, “Зохиогчийн эрхийн зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлага” Д.Эрдэнэчимэг /Хуульч, Отгонтэнгэр их сургуулийн багш/ нарын илтгэлүүд багтсан бөгөөд соёлын өвийн өмчийн эрхийн хамгаалал сэдвийн хүрээнд харилцан ярилцлага хэлбэрээр зохион байгуулагдах нь.

0 Сэтгэгдэл