Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Сэлэнгэ аймгийн Мандал, Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд хорио цээрийн дэглэм үргэлжилж байна

Сэлэнгэ аймгийн Мандал (Зүүнхараа) суманд 2017 оны 11 сарын 18-ны өдөр шүлхий өвчин оношлогдсон байгаа. Одоогоор 123 өрхийн 1344 толгой үхэр өвчилж, устгалд хамруулан, хорио цээрийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа аж. Мөн Мандал сумын хэмжээнд 29526 мал, амьтанг эхний болон давтан вакцинжуулалтад хамруулж дууссан байна. 2017 оны 12 сарын 05-ны өдрөөс хойш шинээр өвчлөл гарсан өрх бүртгэгдээгүй байна.
 Харин Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужхан багт 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шүлхий өвчин Нийслэлийн Багануур дүүргийн малчны үхэрт оношлогдсон билээ. Нийт 1 өрхийн 69 үхэр устгалд хамруулан, ариутгал халдваргүйтгэл хийж хорио цээрийн дэглэм хэрэгжүүлж байна. 2017 оны 12 сарын 02-ны өдрөөс хойш мал өвчлөөгүй байна.
ХХААХҮЯ –ны зүгээс Малын хяналтын тооллогыг Өмнөговь, Дорноговь, Орхон, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Өвөрхангай, Архангай аймгуудад хийхээр 4 ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа аж
Манай улс 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар ОХУ-д 560.0 тн үхрийн мах, БНХАУ, ОХУ, Казакстан, Япон улсад нийт 23616 тн адууны мах, Иран, Катар улсад 2312 тн хонь, ямааны мах нийт 26.488 тн мах экспортлож, өмнөх 7 хоногтой харьцуулахад 2872 тн-оор нэмэгдсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан