Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
11 сарын байдлаар 58 хүүхэд зам тээврийн осолд өртөж амь насаа алджээ

Энэ сарын 16-17-ны хооронд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийтдээ 673 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 490 дуудлага бүртгэгджээ. Мөн осол хэргийн улмаас 2 хүний амь нас хохирсон хэрэг гарсан байна.
Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 82 жолоочийг илрүүлэн саатуулжээ.
Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 4 осол, тээврийн хэрэгсэл мөргөлдсөнөөс 7 хүн гэмтсэн, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол тус тус бүртгэгдсэн бөгөөд энэ өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 4 бүртгэгджээ.
Орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 2 хүний амь нас хохирсон.
Тухайлбал, энэ сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1-р баг шороон замд NkrthbenzDN1255 маркийн автомашин онхолдож, жолооч СБД-ийн иргэн О нас барсан хэрэг гарчээ. Мөн энэ сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт Howo ZZ4257 маркийн тээврийн хэрэгслийн 2 дахь чиргүүлийн дундуур явган зорчигч орж амь насаа алдсан хэрэг гарсан байна.
ХУД-ийн 10-р хорооны нутаг дэвсгэр Өлзийт хорооллын зам Lexus LX-470 автомашины жолооч Ө нь амины Toyota Prius-20 автомашинтай мөргөлдөж зорчигч 5 настай Х, 8 настай Ц, 10 настай М, 28 настай Х нарын 4 хүн гэмтсэн хэрэг гарсан байна.
Улсын хэмжээнд эхний 11 сарын байдлаар 58 хүүхэд зам тээврийн осолд өртөж амь нас нь хохироод байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 16%-иар өссөн, гэмтсэн хүүхэд 183 байгаа нь өмнөх оноос 16,6%-иар өссөн үзүүлэлттэй байна. Нийт хүүхэд өртсөн зам тээврийн ослын шалтгаан нь харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцох, зориулалтын хамгаалах суудалд тээвэрлээгүйгээс шалтгаалж гарч байгаа тул эцэг эх асран хамгаалагч та бүхэн хүүхдээ зориулалтын суудалд тээвэрлэж хэвших шаардлагатай байна.

0 Сэтгэгдэл