Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
С.Батболд: Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн шинж тэмдэг илэрч эхэлсэн байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын санаачилгаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн дарга, дүүргийн Засаг даргын Эүүл мэнд, нийгмийн асуудал хариуцсан орлогч нартай ажил хэргийн уулзалт зохион байгуулсан байна. Уулзалтад нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон холбогдох албаны хүмүүс оролцжээ.
Өнөөдрийн уулзалтаар томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхээр хийсэн болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, санал солилцсон байна. Түүнчлэн эрүүл мэндийн салбарт хийгдэж байгаа томоохон ажлууд, ирэх жилүүдэд хийгдэхээр төлөвлөсөн ажлуудын талаар ярилцжээ.
Өнгөрсөн зургаадугаар сард нийслэлийн Засаг дарга захирамж гаргасны дагуу томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед авах арга хэмжээний төлөвлөгөөг баталсан. Тус төлөвлөгөөний дагуу бүх дүүргүүд бэлтгэлээ хангасан байна. Тухайлбал нийслэлээс тодорхой хэмжээний хөрөнгө гаргаж, ор бэлтгэх, агааржуулах систем, засвар үйлчилгээ гэх мэт олон зүйлс багтаж байгаа.
“Мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар томуу, томуу төст өвчний дэгдэлтийн шинж тэмдэг илэрч эхэлсэн байна. Гэхдээ өргөн цар хүрээтэй дэгдсэн асуудал байхгүй, харьцангуй гайгүй байна. Одоогоор эмнэлгийн ачаалал ихэсэх хандлагатай байна. Цаашдаа өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагааг сайжруулна. Түүгээр дамжуулж эцэг, эхчүүдэд зөвлөгөө өгөх, утсаар зөвлөх зэрэг ажлыг нэлээд эрчимжүүлж байгаа. Бүх дүүргийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж, үзлэг хийж, зөвлөгөө өгч байна. Бид өмнөх жилүүдээс харьцангуй сайн бэлтгэлтэй байгаа” хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ярьжээ.
Мөн “Нийслэлийн эрүүл мэндийн салбарын ирээдүй нэлээд эерэгээр төсөөлөгдөж байгаа. Учир нь Улаанбаатар хотод үндэсний оношлогоонгы төв 2019 онд ашиглалтанд орно. Мөн Анагаах ухааны их сургуулийн сургалтын эмнэлэг ажшиглалтанд орно. Энэ хоёр бол үндэсний хэмжээний оношлогооны чадавхийг одоогийн байгаагаас өөр түвшинд хүргэнэ. Мөн Сонгинохайрхан дүүрэгт дэлхийн жишигт нийцсэн 250 мянган хүн амд үйлчлэх чадалтай нэгдсэн эмнэлэг ашиглалтанд орно” гэдгийг онцолсон байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан