Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Тавантолгойд газар хөдлөлтийн идэвхжилтийг судлах өргөн зурвасын 4-8 байнгын станц шинээр байгуулна

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2017 оны дөрөвдүгээр хуралдаан боллоо.
Хуралдаанаар зөвлөлийн энэ оны ажлын хэрэгжилт,ирэх жилд  хийх ажлын төлөвлөгөөний төсөл зэрэг асуудлыг хэлэлцэв. Ирэх жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний санхүүжилтийн тооцоо судалгааг нэгтгэж улсын төсөв болон бусад эх үүсвэрт тусгах боломжийг нягтлах шаардлага байгаа учраас Шадар сайд Ө.Энхтүвшин Байнгын ажиллагаатай зөвлөлийн ирэх оны төлөвлөгөөний төслийг дахин хэлэлцэхээр товлов. Ингээд ойрын хугацаанд дараах ажлуудыг хийхээр тогтлоо.

-Газар хөдлөлийн бичил мужлалын зургийн ажлыг үргэлжлүүлэх, барилга байгууламжийг паспортжуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилгын дахин төлөвлөлт, орон сууцны барилгын сууц өмчлөгчдийн холбоо, барилгын хийц, материалын чанар шалгах лабораторийн үйл ажиллагааг орон нутагт зохион байгуулах,
-Аймаг, орон нутгийн сургууль, цэцэрлэг, театр, соёлын төв, музейн барилгын чанар, аюулгүй байдлыг объект тус бүрээр бүртгэх, шинэчилж барих болон хүчитгэн засах барилгыг эрэмбэлж, улсын төсөв, олон улс, хандивлагчдын зээл, тусламжийн хөрөнгийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх,
-Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төв байгуулж үндэсний сүлжээнд холбох, гамшгийн үед цугларах талбай, түр хоргодох байр, нүүлгэн шилжүүлэх талбайн нэгдсэн стандартыг бий болгох,
-Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Тавантолгойн нүүрсний уурхайн орчимд ажиглагдаж буй газар хөдлөлтийн идэвхжилтийг тасралтгүй ажиглах газар хөдлөлтийг бүртгэх өргөн зурвасын 4-8 байнгын станцыг шинээр байгуулах,
-Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ажил, тулгарч буй асуудлын талаар ҮАБЗ болон УИХ-д танилцуулахад бэлтгэх зэргийг холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан