Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
“Нисдэг” нүдний эмнэлгийн захирал ирэх жил манай улсад ирэх нь

Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Э.Галбадрал Санта Клара хотын "Моффетт" нисэх онгоцны буудалд байрласан Орбис “нисдэг” нүдний эмнэлгийн үйл ажиллагаатай танилцжээ. ОРБИС “нисдэг” эмнэлэг нь нисэх онгоц дээр байрладаг дэлхийд ганц нүдний эмнэлэг бөгөөд орон орны шилдэг мэргэжилтнүүд ажилладаг юм байна. Нарийн мэргэжлийн багаж, үзлэг оношилгоо, эмчилгээ болон сургалтын тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглосон энэ нисдэг эмнэлэг хөгжиж буй орнуудын нүдний эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулахад үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлдэг аж. Орбис байгууллага нь Монгол Улстай 1982 оны эхэн үеэс эхлэн хамтран ажиллаж, өнгөрсөн хугацаанд удирдлагууд нь Эрүүл мэндийн яамны урилгаар Монголд долоон удаа хүрэлцэн иржээ.
Тус эмнэлгийн үйл ажиллагаа хариуцсан албаны дарга Дэни Хаддад эмнэлгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлсэн ажил, шинээр хэрэгжүүлэх гэж буй ажлуудаа дэлгэрэнгүй танилцуулсан байна. Ерөнхий Консул Э.Галбадрал тус байгууллагын гүйцэтгэх захирал ноён Жон Рэнк болон бусад албаны хүмүүстэй уулзаж хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, цаашид Монгол Улсад нүдний өвчнийг урьдчилан хэрхэн сэргийлэх болон нүдний өвчний тоог хэрхэн бууруулах чиглэлээр эмч мэргэжилтнүүдийг багаар нь сургах, харилцан туршлага солилцох талаар хамтран ажиллахаар харилцан тохиролцсон байна. Уулзалтын төгсгөлд тус эмнэлгийн захирал ноён Жон Рэнк ирэх жил буюу 2018 оны наймдугаар сард Монголд дахин ирэх төлөвлөөгөтэй байгаагаа дуулгаж уг төслийг ирэх онд багтаан хэрэгжүүлэхийг “Орбис”-ын зүгээс чухалчлан зорьж байгааг уламжилжээ.

0 Сэтгэгдэл