“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО
“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа
Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө
Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна
Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй
“Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ
С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
ГАДААД ПАСПОРТЫН СУНГАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭГ 1 САРЫН 02-НЫ ӨДРӨӨС ЭХЛЭН ЗОГСООНО

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 94 дүгээр тогтоол гарч үндэсний энгийн гадаад паспортын сунгалтын бүртгэлийг зогсоохоор шийдвэрлэсэн.
Гэвч тус байгууллагын 2017 оны төсөвт 250,000 үндэсний энгийн гадаад паспортын бэлдэц худалдан авах санхүүжилт суугдсан, гадаад паспортын сунгалтыг зогсоосон тохиолдолд бэлдэцийн нөөц хүрэлцэхгүй зэргээс хамаарч Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 94 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах боломжгүй нөхцөл байдал үүссэн.
2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар тус газар нь 336,550 гадаадад зорчих эрхийн бүртгэлийг хөтөлсөн буюу 237,770 иргэнд шинээр гадаад паспорт олгож, 98,780 иргэнд гадаад паспортын хугацааны сунгалтын үйлчилгээг үзүүлээд байна.
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь Гадаад хэргийн сайдын 2006 оны 42 тоот тушаалаар батлагдсан “Үндэсний энгийн гадаад паспортын загвар”-аар ХБНГУ-ын “Glesecke & Devirient” мөнгө, үнэт цаасны үйлдвэрээс гэрээний дагуу бэлдэцийг хүлээн авч, ”Титан Интернейшнл ХХК-иар үндэсний энгийн гадаад паспортын бичилтийг хийлгэж, Монгол Улсын иргэнд гадаадад зорчих эрхийн үйлчилгээг үзүүлдэг.
ХБНГУ-ын “Glesecke & Devirient” мөнгө, үнэт цаасны үйлдвэр нь гэрээний дагуу төлбөр хийгдсэнээс хойш 3 сарын хугацаанд үндэсний энгийн гадаад паспортын бэлдэцийг нийлүүлдэг болно.
Хэрэв 2017 оны 04 дүгээр сараас эхлэн гадаад паспортын хугацааны сунгалтын үйлчилгээг зогсоосон бол 2018 оны 1-3 дугаар сард иргэнд гадаад паспорт олгох үйлчилгээний хэвийн байдал алдагдахаар байсан.
Тус газрын 2018 оны төсөвт 300,000 үндэсний энгийн гадаад паспортын бэлдэцийн санхүүжилт суугдсан. 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар үндэсний энгийн гадаад паспортын 116,000 бэлдэцийн нөөц байгаа тул гадаад паспортын хугацааны сунгалтын үйлчилгээг зогсоосон ч 2018 онд гадаадад зорчих эрхийн бүртгэлийнүйлчилгээг хэвийн үзүүлэх боломжтой.
Иймд ОӨУБЕГ-ын даргын тушаалаар гадаад паспортын хүчинтэй хугацааны сунгалтын бүртгэл хөтлөх үйлчилгээг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн зогсооно. Өөрөөр хэлбэл, гадаад паспортын хугацаа нь дууссан тохиолдолд сунгуулахгүй, дахин шинээр авах юм хэмээн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл