Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Сэрэмжлүүлэг: Цасан шуурга шуурч салхи секундэд 24 метр хүрч ширүүснэ

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлэхийг анхааруулж байна. Өнөөдөр Увсын зүүн хэсэг, Завханы нутгаар цасан шуурга шуурч, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ.
Маргааш буюу 12 дугаар сарын 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Өнөөдөр Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун хойноос, говийн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр, төвийн аймгуудын нутгийн зарим газар болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 11-16 градус, Алтайн өвөр говь болон Олон нуурын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 1-6 градус хүйтэн, Өмнөговийн нутгаар 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 6-8 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус хүйтэн, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

0 Сэтгэгдэл