Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
ДОХ, СҮРЬЕЭ, ХУМХААТАЙ ТЭМЦЭХ ГЛОБАЛЬ САНГИЙН ДЭМЖЛЭГТЭЙ ХЭРЭГЖИХ ТӨСЛҮҮДИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Эрүүл мэндийн яам 2018-2020 онд Глобаль сангийн дэмжлэгтэй үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх ДОХ, сүрьеэгийн төслийн Салбар хүлээн авагч байгууллагуудтай гэрээ байгууллаа.
Ирэх гурван жилд Глобаль сангаас манай улсад ДОХ, сүрьеэгийн чиглэлээр нийтдээ 10 сая ам.долларын дэмжлэг үзүүлнэ. Энэ нь Засгийн газраас эдгээр өвчинтэй тэмцэхэд гаргаж буй санхүүжилтийг орлох бус Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дутагдаж байгаа хөрөнгийг нөхөх зорилготой байдаг. Түүнчлэн Глобаль сангийн үндсэн зарчмын нэг нь ДОХ, сүрьеэтэй тэмцэх үйлстэд төр засгаас гадна иргэний нийгэм, хувийн хэвшил зэрэг бусад салбарын оролцоог хангах явдал юм.
Эрүүл мэндийн яамыг төлөөлж дэд сайд Л.Бямбасүрэн салбар хүлээн авагч болох 12 байгууллагын удирдлагатай төсөл хэрэгжүүлэх гэрээг үзэглэсэн юм. Тэрээр, Глобаль сангаас ирэх гурван жилд ДОХ, сүрьеэгийн чиглэлээр үзүүлэх санхүүжилтийн хэмжээ багагүй. Тиймээс олдож буй боломжийг ашиглаж үр бүтээлтэй ажиллах нь чухал. Хамгийн гол нь үр дүн гэдгийг төсөл хэрэгжүүлэгч нарт санууллаа.   
Шинээр хэрэгжих сүрьеэгийн төсөл нь үндэсний хэмжээнд сүрьеэгийн эрт илрүүлэлтийг дэмжих, оношилгооны шинэ дэвшилтэт технологийг алслагдсан орон нутагт нэвтрүүлэх, түүнчлэн олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн оношилгоо эмчилгээг өргөжүүлэх зорилготой. Төслийн салбар хүлээн авагчаар ХӨСҮТ, ШШГЕГ-ын харья хорих 429-ранги, Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбоо, Монголын улаан загалмайн нийгэмлэг ажиллана. Эдгээр байгууллага нь төслийн ажлын төлөвлөгөөний дагуу сүрьеэгийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэх юм. Төслийн нийт санхүүжилт 7,2 сая ам.доллар байна.
ДОХ-ын төслийн тухайд Монгол улс дахь ХДХВ-ын тархалтыг нийт хүн амын дунд бага төвшинд барих, эрсдэлт бүлгийн хүн амыг халдвараас сэргийлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дэмжих зорилготой ажиллана. Нийт 3 сая ам.долларын санхүүжилттэй тус төсөл нь ХӨСҮТ, Залуус эрүүл мэнд, Төгс бүсгүйчүүд, Хүүхэд өсвөр үеийг ивээх төв, Шинэ өөдрөг амьдрал, Гал голомт үндэсний хөдөлгөөн төрийн бус байгууллага гэсэн зургаан салбар хүлээн авагчаар дамжин хэрэгжинэ.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан