Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
”ЦАЛИНТАЙ ЭЭЖ” ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ ЭХЧҮҮД ДАРААХ МАТЕРИАЛЫГ БҮРДҮҮЛНЭ

УИХ-аас 2017 оны зургаадугаар сард Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд зөвхөн хүүхдээ гэртээ асарч байгаа эхчүүдэд л сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж олгоно. Харин ажилдаа орж байгаа 0-3 насны хүүхэдтэй эхэд олгохгүй юм. Ямартай ч цалинтай ээж хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн бөгөөд тэтгэмжийг тухайн хүсэлт гаргасан сараас эхлэн олгох бөгөөд нөхөн олгохгүй юм байна. Энэхүү хөтөлбөрт хамрагдах эхчүүд тэтгэмж авахдаа ямар материал бүрдүүлэх талаар мэдээлэл хүргэе.
Мөн олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулиар жирэмсний таван сартайгаас эхлэн хүүхэд төрүүлэх хүртэлх хугацаанд,  0-3  насны хүүхдээ асарч байгаа, дөрөв хүртэлх насны ихэр хүүхэд төрүүлсэн эх нэг удаа, 0-18 хүртэлх насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг улирал бүр тэтгэмж авах эрхтэй.
 
Жирэмсэн эхийн тэтгэмжид хамрагдах иргэн:
 

•    өргөдөл;
•    1 хувь зураг;
•    иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
•    баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
•    жирэмсэн үедээ эмнэлгийн хяналтад орсон тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт.
•    Жирэмсэн эхийн тэтгэмж авч байсан иргэн хүүхэд төрөнгүүт 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж авах хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд гаргана.
 
0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжид хамрагдах иргэн:
 
•    өргөдөл;
•    1 хувь зураг;
•    иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
•    хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт;
•    хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;
•    Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасны дагуу хүүхэд асрах чөлөөтэй байгаа бол чөлөө олгосон тухай ажил олгогчийн тушаал, хуулбарын хамт;
•    баг, хорооны Засаг даргын тодорхойлолт
 
Ихэр хүүхдийн тэтгэмжид хамрагдах иргэн:
 

•    өргөдөл;
•    иргэний үнэмлэх хуулбарын хамт, гадаадад оршин суугаа иргэний хувьд иргэний үнэмлэх, эсхүл нотариатаар батлуулсан хуулбар;
•    хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;
•    ихэр хүүхэд нь эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт;
•    баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
•    гадаадад оршин суугаа иргэний хувьд тухайн газрын эмч, эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тодорхойлолт.
 
Гурав болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжид хамрагдах иргэн:
 
•    өргөдөл;
•    1 хувь зураг;
•    нас барсан эхнэр, эсхүл нөхрийн нас барсны гэрчилгээ, хуулбарын хамт;
•    баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
•    хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт /16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэх, хуулбарын хамт/;
•    нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.8-д заасан өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох талаар сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлөөс гаргасан шийдвэр.

 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан