Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ААС УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР АВАХЫГ УСНЫ ГАЗАРТ ҮҮРЭГ БОЛГОВ
Наурызын барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүллээ
Г.ЗАНДАНШАТАР: МОНГОЛ УЛС 45 ЖИЛИЙН ХУГАЦААНД САНСАР СУДЛАЛЫН САЛБАРЫНХАА ҮНДЭС СУУРИЙГ ТАСРАЛТГҮЙ БЭХЖҮҮЛЖ ИРЛЭЭ
Хууль бусаар алт олборлож байгаа нэр бүхий ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг цуцална
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж байна
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Холливудын бүсгүйчүүд хүчирхийллийн эсрэг нэгдэв
АНУ-ын кино, театр, телевизийн салбарын томоохон төлөөлөгчид болсон нэр алдартай бүсгүйчүүд хамтран хүчирхийлэлд өртсөн бүсгүйчүүдийн эрх ашгийг хамгаалах зорилго бүхий “Time"s Up” хөдөлгөөнийг санаачлав.Энэ тухайгаа хөдөлгөөний албан ёсны цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлсэн байна. Одоогоор 300 гаруй бүсгүй энэ хөдөлгөөнд нэгдсэнээ илэрхийлсний дотор жүжигчин Натали Портман, Эмма Стоун, Риз Уизерспун, Эшли Жад, Женнифер Энистон нар багтжээ. Зохион байгуулагч нь алдарт “ Хүслийн анатоми” цувралын зохиолч, продюсер Шонда Раймс аж. Ажилтнуудаа бэлгийн дарамтанд оруулдаг компаниудад торгууль ногдуулах, хүчирхийллийн хохирогч болсон эмэгтэйчүүдийг хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ гэжээ. Мөн өөрсдийн салбар дахь жендерийн тэгш эрхийг хангахын төлөө тууштай үйл ажиллагаа явуулна гэсэн байна. Өмнө нь “Алтан бөмбөрцөг” наадамд нэр дэвшиж буй эмэгтэй жүжигчид найруулагч Харви Вайнштейнийг эсэргүүцэн бүгд хар хувцас өмсөхөө илэрхийлсэн юм.
0 Сэтгэгдэл























