Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг 100,000 төгрөгөөр торгоно

Нийслэлийн цэргийн штаб 2018 оны анхны хурлаа хийлээ. Тэд “Цэргийн албаны тухай” хуулийн 34 дүгээр зүйл, ЗХЖШ-ын даргын 2014 онд батлагдсан “Цэргийн, техникийн тоо бүртгэлийг зохион байгуулах журам"-ыг удирдлага болгон Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/853 дугаар  захирамжийн дагуу Нийслэлийн хэмжээнд энэ сарын 04-20-ны хооронд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажил бусад асуудлаар үүрэг, чиглэл өгөх семинарыг зохион байгуулав. Цэргийн бүртгэлийг Засаг захиргааны анхан шатны нэгж болох Хороодын Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 8.30-19.00 цагт, амралтын өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд зохион байгуулахаар болсон байна. Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг Монгол Улсын зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 3 дахь заалт Цэргийн бүртгэлийн журам зөрчсөн, эсхүл дайчилгааны сургууль, цугларалт, цэрэг татлагаас зайлсхийсэн цэргийн үүрэгтэн, цэргийн насны иргэнийг нэг зуун нэгж /1 нэгж 1000 төгрөг/-ээр торгох хуулийн заалттай юм байна.
Нийслэлийн засаг даргын тамгын газрын Цэргийн штабын зүгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг цэргийн бүртгэлдээ иргэнийхээ үүргийг ухамсарлан цаг хугацаандаа идэвхитэй оролцохыг хүслээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан