Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт 18-20 хэм хүйтэн байна

Өнөөдөр Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 35-37 хэм, бусад хэсгээр 28-30 хэм, өдөртөө 18-20 хэм хүйтэн байна. Харин баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 30-35 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.
Төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 27-32 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан