Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Өндөр ууланд аврах ажиллагаа явуулах аврагчдыг бэлтгэхэд хамтран ажиллана

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр “JCI Hiking club”-ын удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзжээ. Өнгөрсөн 10 дугаар сард Отгонтэнгэр ууланд болсон ослоос сургамж авч, уулын спортыг хөгжүүлэх, Онцгой байдлын албаны аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч хамтран ажиллах саналыг тэд ОБЕГ-ын даргад тавьсан байна.  

Уулзалтын үеэр, “JCI Монгол” байгууллагын олон улс дахь хамтын ажиллагааг түшиглэн гадаад, дотоодын мэргэжлийн уулчидтай хамтран Онцгой байдлын албаны аврагчдын дунд ууланд эрэн хайх, аврах ажиллагаа явуулах хамтарсан сургалт, дадлага сургуулийг 2018 онд зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ажиллахаа  “JCI Hiking club”-ын гишүүд уламжилжээ. Онцгой байдлын албаны хувьд ууланд аврах ажиллагаа явуулах аврагчдын стандарт бүхий хувцас, багаж хэрэгслээр дутмаг байдаг. Тийм учраас мэргэжлийн уулчдын хэрэглэдэг хувцас, багаж хэрэгслийн стандартыг тогтоох, аврагчийн аюулгүй байдлыг хангах, аюулгүй ажиллагааны сургалт, дадлагуудыг зохион байгуулахад хамтран ажиллахаар тохиролцсон байна. Онцгой байдлын ерөнхий газраас 2018 онд өндөр ууланд аврах ажиллагаа явуулах аврагчдын ур чадварыг дээшлүүлэх, тэдний аюулгүй байдлыг хангах, уулсын спортыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор мэргэжлийн уулчидтай хамтран ажиллах, уулчдын зөвлөгөөн, сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан