Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Гашуунсухайт боомтоор 7800 тонн нүүрс тээвэрлэн гаргажээ


 “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэгч аж ахуй нэгжүүдтэй гэрээгээ дүгнэж, дотоодын хууль тогтоомж хангаж байгаа 60 гаруй аж ахуй нэгжийн 4700 гаруй тээврийн хэрэгслийг тээвэрлэлтэд оролцуулж, зохион байгуулжээ. Гашуунсухайт хилийн боомтоор өчигдрийн байдлаар нүүрс ачаатай 120 тээврийн хэрэгслээр 7800 тонн нүүрс тээвэрлэн гарч, ачаагүй 348 хоосон тээврийн хэрэгсэл орж ирсэн бөгөөд тээвэрлэлтийн цуваа үүсээгүй хэвийн үргэлжилж байгаа юм байна.
Мөн цаашид тээвэрлэлтийг хэвийн үргэлжлүүлэхийн тулд хилээр нэвтэрч буй тоотой уялдуулан гаалийн хяналтын лацыг олгох талаар гаалийн байгууллагуудтай хамтарч, 2018 онд экспортоор гаргах нүүрсний хэмжээг УУХҮЯ-аас авах саналаа хүргүүлсэн аж. Ингэснээр экспортлох нүүрсний хэмжээг тээвэр төлөвлөлтдөө уялдуулснаар нүүрс тээвэрлэлтийн явцад аливаа хүндрэл, дараалал үүсэхгүй байх боломжтой гэж үзсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан