Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
”Монголын зэс корпораци”: Компанийн эрх ашгаа бид хуулийн хүрээнд хамгаална

"Эрдэнэт"-ийн 49 хувийн хувьцааг төрийн өмчид авахаар болсон Засгийн газрын шийдвэрийг хууль бус гэж үзэж буйгаа илэрхийлж  "Монголын зэс корпораци" өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Засгийн газартай өмнө нь уулзсан ч хэлцэл дуусаагүй гэж бодсон. Гаргасан шийдвэр нь бидний хувьд гэнэтийн байлаа. Засгийн газрын шийдвэр олон улсын гэрээ хэлцэл төдийгүй дотоодын хууль журмыг зөрчсөн үйлдэл боллоо хэмээн тус компанийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар хэлсэн юм. Мөн тэрээр Засгийн газартай ямар нэгэн гэрээ хийгээгүй. Бид улс төрийн хугацаатай амлалтын золиос болж байна. Дээд шүүхийн шийдвэрийг давж, үгүйсгэж байгаад харамсч байна. Бид Засгийн газарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүсэлт тавьсаар ирсэн. Дээд шүүхийн шийдвэр гарч, хувьцааны бүртгэл сэргэсний дараа ТУЗ-ийн хурлаа хийж асуудал шийдэгдлээ гэж бодож байсан. Монгол Улс болон олон улсын хууль тогтоомжийн дагуу худалдан авалтыг хийсэн гэв.
Харин үүссэн нөхцөл байдлын талаар тус компанийн өмгөөлөгч н.Батбаяр "51 хувийн хувьцаа эзэмшигч төр болон 49 хувийг эзэмшиг хувийн хэвшил хоёрын хоорон дахь бизнесийн эрх зүйн маргаантай асуудал явагдаж байна. Энэ асуудалд төр, хувийн хэвшил хоёулаа харилцан тэгш эрхтэй. Төр болон хуулийн этгээдийн хооронд ямар нэгэн хэлцэл хийгдээгүй. Нэг талаас хүч түрэн асуудлыг шийдсэнээр хувийн компанийн эрхийг ноцтой зөрчсөн, бүдүүлэг шийдвэр гэж үзэж байна. Тийм учраас иргэний хууль, компанийн хуульд заасны дагуу эрх ашгаа хамгаалах болно" гэсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан