Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэгчид зөвлөлдөж байна

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Олон Улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт зөвлөлдөх уулзалт өнөөдөр болж байна.
Уулзалтад Олон Улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, Азийн сан зэрэг Олон Улсын байгууллагууд, АНУ-ын Элчин сайдын яам, Хууль сахиулах байгууллагууд болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцож байгаа юм.
Хүн худалдаалах гэмт хэрэг нь хүнийг бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, албадан хөдөлмөрлүүлэх, эд эрхтнийг нь авч ашиглах зорилгоор хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, хулгайлах, хуурч мэхлэх зэрэг аргаар хүнийг элсүүлэх, тээвэрлэх, нуун далдлах, дамжуулах, хүлээн авах замаар үйлдэгддэг. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яам 2017 онд “Хүн худалдаалахтай тэмцэх” үндэсний хөтөлбөрийг боловсруулан Засгийн газрын 148 дугаар тогтоолоор батлуулсан.
Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хийгдэж буй ажлуудын нэг нь энэхүү зөвлөлдөх уулзалт бөгөөд төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулж, нэгдсэн бодлогын хүрээнд илүү үр дүнтэй ажиллахад түлхэц болохуйц арга хэмжээ болж буйг оролцогчид дүгнэж байна билээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан