Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Доктор Ж.Чинбүрэн даваа гарагт эх орондоо ирнэ

ХСҮТ-ийн ерөнхий захирал, доктор Ж.Чинбүрэн Францын мэс заслын академийн хүндэт гишүүнээр өргөмжлөгдөж, өчигдөр батламжаа гардан авчээ. Тэрээр Ази тивээс тус академийн хүндэт гишүүнээр өргөмжлөгдсөн 4 дэх хүн нь болж буй юм. Ж.Чинбүрэн Монгол, Казахстан улсад Францын мэс заслыг хөгжүүлж, тус улсын мэс заслын уламжлалыг Монгол Улсад нутагшуулан дэлхийд таниулж байгаа тул энэхүү хүндэт өргөмжлөлийг хүртсэн байна. Францын мэс заслын академи нь Дэлхийн хамгийн эртний шинжлэх ухааны академуудын нэг бөгөөд тус академийн хүндэт гишүүн болсноор байгууллагын дотоод үйл ажиллагаанд оролцох, академийн тэргүүн болон зөвлөлийн гишүүдийг сонгох эрхтэй болдгоороо онцлог аж.

 Монголдоо "элэгний" гэж алдаршсан Ж.Чинбүрэн докторын ур чадвар, нөр их хөдөлмөрийг дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрч, дэлхийд данстай мэс засалч болохыг нь ийнхүү баталгаажуулжээ. Монголын мэс засалчдын дундаас анх удаа дэлхийд нэр хүндтэй академийн хүндэт гишүүнээр өргөмжлөгдсөн доктор Ж.Чинбүрэн энэ сарын 15-нд эх орондоо ирэх нь.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан