Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Албан журмын даатгагчдын холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулав

Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан, Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Жолоочийн даатгалын тухай хууль болон бусад хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтийг хангах, байгууллага хоорондын ажлын уялдааг сайжруулах, жолоочийн сахилга, хариуцлага соёлыг дээшлүүлэх, хамтран ажиллах үйл ажиллагааны хүрээг тогтоох зорилгоор хоёр тал хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийг байгуулж байгаа юм.
 “Жолоочийн даатгалын тухай” хууль нь анх 2011 онд батлагдаж, 2012.01.01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ үеэс зам тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалах үйл ажиллагаанд ахиц гарсан. Тухайлбал, 2015-2017 онд буюу сүүлийн 3 жилийн хугацаанд нийслэл хотын хэмжээнд нийт 264644 зам тээврийн осол бүртгэгдсэн бөгөөд үүний 75333 буюу 28 хувь нь жолоочийн даатгалын тусламжтайгаар асуудлаа шийдвэрлүүлжээ.
Энэхүү санамж бичгийн хүрээнд зам тээврийн осол, хэргийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, осол гарах болсон шалтгаан нөхцөлийг тогтоох чиглэлээр судалгаа хамтран хийх, жолоочийн даатгалд хамрагдах, түүний ач холбогдлын талаар олон нийтэд сурталчлан таниулах жолоочийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр хяналт, шалгалтын ажлыг хамтран зохион байгуулах, даатгалын шуурхай албаны үйл ажиллагааг идэвхжүүлэх, даатгалын тохиолдлын үзлэг хийх шуурхай албаны ажилтныг сургаж дадлагажуулахад мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, даатгалын байгууллагаас даатгалын тохиолдлыг бие даан шалгаж шийдвэрлэхэд албаны зүгээс дэмжин ажиллах чиглэлээр хамтран ажиллах юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан